Хөгжлийн төмөр замын бүтээн байгуулалт Сүхбаатараас өртөөллөө
УИХ-аас баталсан төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын дагуу эхний ээлжид 1100 км төмөр замыг Сайншанд, Чойбалсангийн чиглэлд барихаар болж, бодит ажил ч эхлээд байгаа билээ.Төмөр замын доод бүтцийн суурийн ажил Дорноговь аймгаас эхэлсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгаас өртөөллөө. жил эхэллээ. Сүхбаатар аймгийн төв, Баруун Уртаас Сайншандын чиглэлд баригдах шинэ төмөр замын нийт урт 50 километр. Харин гүйцэтгэгч компаниар 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай "Кэй Эйч Эн Ар" компани шалгарчээ. Сүхбаатар аймгаас Сайншандыг чиглэх 50 км төмөр замын суурь бүтцийг тус компанийнхан энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд бүрэн дуусгаж, хүлээлгэн өгөх юм байна. "Кэй Эйч Эн Ар" компани буюу "Дорнын шинэ төмөр зам" нэртэй тус компанийн тухайд анх 2009 онд байгуулагдсанаасаа хойш дотоодын хэд хэдэн төмөр замын төсөл дээр ажилласан туршлагатай аж.
Тухайлбал, 2009 онд "Шинэст" ХХК-ийн 800 метр төмөр зам, 2010 онд "Петровис" ХХК-ийн 1050 метр төмөр замыг тавьсан бол өнгөрсөн 2010 онд "Вагнер Ази" ХХК-ийн захиалгаар 4.8 километр урт төмөр замыг тус тус барьж, ашиглалтад өгчээ.Тус компанийнхан гурав хоногийн өмнөөс ажлаа эхлээд байсан бөгөөд өнгөрсөн бямба гарагт ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид ажил байдалтай нь танилцсан юм. Салбарын сайдтай хамт аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирал Б.Батзаяа болон бусад албаны төлөөлөгчид ажилласан.Тус компанийнзахирал З.Баасандорж ЗТБХБ-ын сайд Х.Баттулга болон аймгийн Засаг дарга Ж.Батсуурьт ажлаа танилцуулсан юм. "Кей Эйч Эн Ар" ХХК-ийн захирал З.Баасандорж хэлэхдээ:
"Манайх 7-8 инженертэй. Геодезийн инженер, төмөр замын инженер, гүүр хоолой, барилгын инженер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Дөнгөж өчигдөр техник хэрэгслүүдээ авчирлаа. Одоо ажил эхэлж байна. Цаашид орон нутгаас нэлээд олон ажилтан авч ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн эхний үе шатанд 30-40 орчим хүн авах боломж бий" гэж байлаа.
Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь: Ажил эхэлсэн өдрөөс л аймаг орон нутагт өгөөжөө өгч эхэлнэ
-Шинэ төмөр зам барихажил танайаймгаас эхэлж байна. Хэдий хугацаанд төмөр замын ажил дуусах вэ?
-Уртын өртөөнөөс Сайншанд хүртэл тавигдах төмөр замын хөрс хуулалтын ажил өнөөдөр /өнгөрсөн бямба гараг/ эхэлж байна. Гүйцэтгэгч компаниуд техникүүдээ авчирлаа. Энэ байдалтай салбарын сайд газар дээр нь танилцаж, орон нутгийн удирдлага, гүйцэтгэгч компаниудыг хооронд нь уялдуулж байна. Үндсэн техникүүд гүйцэд ирээгүй байгаа, дөнгөж, өчигдөр, уржигдраас л ирсэн. Ер нь Монголд яг бүтээн байгуулалтын ажил 6-10-р сард үргэлжилдэг, 10-р сард гээд л хүйтний улиралтай золгочихно. Энэ хугацаандаа багтаад 50 км замыг барьчихна гэж гүйцэтгэгч компани танилцуулж байгаа.
-Аймаг орон нутагт оруулах хувь нэмрийг хэрхэн харж байгаавэ?
-Дөнгөж эхэлсэн өдрөөсөө л хувь нэмрээ оруулна байх. Энд ажиллаж байгаа техник, хэрэгслүүд эндээс ус, ундаагаа айна. Хайрга, чулуу, бензин тосоо авна.Түүнчлэн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийж, мэргэжлийн бус хүмүүс туслах ажилтнаар ажиллах боломж бүрдэж байгаа юм. Зөвхөн Уртын өртөөнөөс Сайншанд хүрэх 50 км замд 40 орчим хүн ажиллана. Ер нь километр тутамд нэг хүн гээд тооцвол хэдэн км зам тавих гэж байгаа билээ. Гэхдээ энэ бол зөвхөн туслах ажилтны л тоо.Үүний цаана мэргэжилтэй боловсон хүчин, инженер техникийн ажилтнууд, зөвлөхүүд гээд яривал маш олон ажлын байр нэмэгдэх боломжтой.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:Эхний хоёр сард өөрсдийн хүчээр ажилла компанийг сонгож байгаа
-Сүхбаатар аймагт тавих төмөр замыг "Кей Эйч Эн Ар" компани хариуцах юм байна. Энэ компанийг ямар журмаар сонгож байгаа вэ, төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгаж амжих болов уу?
-Баруун Урт хотоос 30 орчим километрийн зайд эхэлж байгаа энэ зам Сайншанд руу чиглэнэ. Ирэх долоо хоногт дахиад нэг компани Хөөтөөс Чойбалсанд хүрэх төмөр замын ажлыг эхлүүлэх юм. Бид энэ ажлыг эхний хоёр сар гаруй хугацаанд өөрсдийн хүчээр хийх чадалтай компаниудыг сонгож байгаа. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шүү дээ. Хөрс хуулалт нэлээд удаан хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа кариерын ажил, далан барих гээд олон ажил бий. Зургийн дагуу гүүрнүүд, худаг гаргах гээд бусад ажил давхцаад явна. УИХ-аас төмөр замын асуудлыг хуульчлаад, Засгийн газарт үүрэг өгчихсөн. Засгийн газар энэ зун, хаврыг нэлээд эрчимтэй ажиллаж өнгөрөөх үүрэгтэй байгаа. Ажлыг эрчимжүүлэх тал дээр "Монгол төмөр зам" компани гүйцэтгэгч компанитай нэлээд ойр байж, шахаж, шаардаж ажиллах байх.
-Трассын дагуу дараагийнээлжийн төмөр зам хаанаас эхлэх вэ?
-Дараагийн зам Даланзадгадаас Сайншанд руу чиглэх байх. Сайншанд, Баруун Урт хотуудын дундаас дахиад хоёр компани хоёр тийшээ чиглээд төмөр зам барьж эхэлнэ. Мөн Даланзадгад, Сайншанд хоёрын дундаас дахиад хоёр компани хоёр тийшээ чиглэсэн төмөр зам тавигдана. Дээр хэлсэнчлэн эндээс дахин нэг компани Чойбалсан руу чиглэх төмөр замыг тавина. Дараа нь Чойбалсан, Баруун Урт хоёрын дундаас дахиад хоёр компани хоёр тийш чиглээд 50 50 километрээр ажиллаад явчих байх.Тийм учраас хугацааны хувьд амласандаа хүрэх боломжтой гэж бодож байлаа.
З.Баасандорж:Бид 2-3 сарын хугацаанд өөрсдийн хүчээр ажлаа үргэлжлүүлнэ
-Өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна. Хүн хүч, техник хэрэгсэл хэр хангалттай вэ?
-Бид эхний ээлжид 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхлээд байна. Инженер техникийн ажилтан 7-8, дээр нь бусад операторууд, туслах ажилчид гэсэн бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлж байна. Цаашид хүн хүч, техникүүд нэмэгдэнэ. Ойрын 5-6 сарын хугацаанд зөвхөн ул шорооны ажлыг бүрэн хийж дуусгана.
-Боловсон хүчний асуудал байгаа юу, хэрхэн шийдэх вэ?
-Боловсон хүчний асуудлыг цаашдаа тухай бүрт нь шийдээд явна. Хийж байгаа ажлаа ч улам өргөжүүлнэ. Бид бас Толгойтын Вагнер Ази компанийн 4.5 километр замыг хийж, гүйцэтгээд, дуусах шатандаа явж байгаа. Яг одоо техник, хэрэгсэл, хүн хүчээ хоёр хуваагаад ажиллаж байна. Цаашид хүн хүчээ бүгдийг нь энд татна.
-Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай компани өөрсдийн хүчээр эхний 2-3 сарын хугацаанд ажлыг үргэлжлүүлэх бүрэн бололцоотой гэж бодож орсон.Тэгэх ч болно, бүх ажлыг ёс журмын дагуу цаг хугацаанд нь хийж чадна.