Ч.Улаан: Намайг шалгасан гэх  мэдээлэл  нь Ц.Нямдоржийг огцруулахтай холбоотой байж мэднэ
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2012.04.25

Ч.Улаан: Намайг шалгасан гэх мэдээлэл нь Ц.Нямдоржийг огцруулахтай холбоотой байж мэднэ

УИХ-ын гишүүн Ч.Улааныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ та
Таныг Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл гарах боллоо. Авлигатай тэмцэх газраас танд энэ талаар ямар нэгэн байдлаар мэдэгдсэн үү?

-Энэ талаар би тодорхой мэдээлэлгүй байна. Одоогоор хуулийн байгууллагаас надад мэдэгдсэн зүйл ч алга. Энэ хэргийг хэдэн жилийн өмнө шалгаад шийдвэрлээд дууссан гэж би ойлгож байгаа. Тухайн үед би Шадар сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ  хэрэгт намайг холбоотой гэж нотлоогүй. Гэтэл одоо энэ асуудлыг дахиж сөхөөд намайг холбоотой гэж байгаад гайхаж байна. Тухайн үед нотлогдоогүй юмыг одоо нотолно гэж байхгүй шүү дээ.

-УИХ-ын нэр бүхий есөн гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага тавьсан. Гэтэл тантай холбоотой ийм мэдээлэл гараад байгааг энэ бүхэнтэй холбоотой гэж та үзэж байна уу?


-Би тэгж үзэж л байна. Энэ бол зориудаар тарааж байгаа яриа гэж би хувьдаа ойлгож байгаа.

-Хэрэв Авлигатай тэмцэх газраас дээрх хэрэгтэй холбогдуулан таныг шалгах хүсэлт тавибал яах вэ?


-Үнэхээр л энэ хэрэгтэй холбогдуулан асууж лавлах зүйл байх юм бол би очиж тайлбар өгөхөд бэлэн байна.