Авлигатай илүү шийдвэртэй тэмцэнэ
2012.04.17

Авлигатай илүү шийдвэртэй тэмцэнэ

 
Түшмэдүүдийн дунд авилгатай тэмцэх арга хэмжээг “илүү шийдвэртэй” болгохоор хятадын засгийн газар шийдсэн байна. Намын онолын “Цюши” сэтгүүлд хэвлүүлсэн “Нарны хурц гэрэлд төр засаг үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн гарчигтай өгүүлэлдээ БНХАУ-ын ерөнхий сайд Вэнь Зябао ингэж мэдэгдсэн байна. Хятадын засгийн газар бүрэн эрхийнхээ сүүлийн жил “цэвэр засгийн газар” байгуулах ажлаа үргэлжлүүлж, шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, төр засгийн бүтэцийг сайжруулах ажлаа үргэлжлүүлнэ гэж ерөнхий сайд мэдэгдлээ. Засгийн газрын ололт амжилтыг ярихын хамт шинэчлэл хийх нь зайлшгүй чухал гэж Вэнь Зябао онцлон тэмдэглэсэн байна.

Авилгатай тэмцэх асуудал энэ жилийн хамгийн чухал асуудал байх болно гэж ерөнхий сайд хэлсэн байна. Энэ намар Хятад улсад ХКН-ын 18-р их хурал болох ба “тав дахь үе” нэртэй намын шинэ удирдлагыг сонгох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.