Ч.Улаан: Асуудлыг учир битүүлгээр хойшлуулаад байна
2012.04.25

Ч.Улаан: Асуудлыг учир битүүлгээр хойшлуулаад байна

АТГ Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын хэргийг дахин сэргээж энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ч.Улааныг холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.

-Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад авлигын хэргээр ял авсан Х.Баатарын хэргийг дахин сэргээж, таныг холбогдуулан шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар ямар нэг мэдээлэл ирсэн үү?

-Энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Надад мэдэгдсэн асуудал байхгүй. Хэдэн жилийн өмнө шалгагдаад дууссан асуудал. Тэр үед би шадар сайдаар ажиллаж байсан, намайг энэ асуудалд холбоотой гэдэг нь огт нотлогдоогүй. Одоо энэ асуудал дахиж гарч ирж нотлогдоно гэж байхгүй гэж бодож байна.

-Ийм мэдээлэл гарсан нь нэр бүхий гишүүд Ц.Нямдорж сайдыг огцруулах асуудал тавьсантай холбоотой юм болов уу гэсэн хардлага байна. Та үүнтэй холбоотой гэж үзэж байна уу?

-Холбоотой гэж үзэж байна. Энэ бол зориудаар гаргаж байгаа зүйл гэж ойлгож байгаа.

-МАН-ын бүлэг асуудлыг яагаад хэлэлцэхгүй хойшлуулаад байгаа юм бол?

-Бид асуудлыг байнга шаардаж байгаа. Асуудлыг учир битүүлэг хойшлуулаад байна. Бидний ажил нэг иймэрхүү л маягтай болчихоод байна.

-Зарим гишүүн бүлэг эсвэл фракц байгуулах тухай яригдаж байсан. Энэ юу болсон бэ?

-Энэ тавигдсан асуудлын ач холбогдлоос хамаараад түр зуур яригдахгүй байгаа. Бид асуудал шийдэгдэхийг хүлээж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.