Д.Тэрбишдагва: Хүний амь нас яригдаж байхад дарга нар утсаа ч авахгүй, уулзах ч үгүй байна
Яллагдагчаар татагдаж,хуурай өлсгөлөн арласанМонголУлсынэксЕрөнхийлөгч,МАХН-ындарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд даргаД.Тэрбишдагва өчигдөр 11.00 цагийн үед мэдээлэл хийлээ. Энэталаартүүнтэй уулзаж ярилцлаа.
-Монгол Улсын эксЕрөнхийлөгч,МАХН-ындарга Н.Энхбаярын биеийн байдал ямар байна вэ?
-Түүний биеийн байдал цаг, минут, секундээр муудаж байна. Өлсгөлөн зарласнаас хойш 21 цагийн дараах шинжилгээгээр элэгний үйл ажиллагааны алдагдлыг тодорхойлсон байна лээ. Шинжилгээгээр билирубины хэмжээ 35 болсон бол өлсгөлөн зарласнаас хойшхи 34 цагийн дараа энэ хэмжээ 51 хувь болж нэмэгдсэн.
Тиймээс элэгний үйл ажиллагаа гүнзгийрч, дутагдалд орох хэмжээнд хүрлээ. Уг нь эл хэмжээ хэвийн үед 17 хувь байдаг гэсэн.
Н.Энхбаяр дарга өмнө нь цөс чулуужих өвчнөөр удаан хугацаагаар өвдөж, мэс засал хийлгүүлсэн. Энэхүү өвчний урхгаар элэгний болон уушигны архаг үрэвсэлтэй болсон байсан. Дээр нь архаг суурь өвчин нь биеийн байдалд улам нөлөөллөө. Өлсгөлөн зарласнаас хойш түүний яриа удааширч, нойрмог дуу байдалд орсон. Мөн арьс талст шарлаж, хуурайшсан, хэл хуурайшсан, уруул омголтож, шээс гарах нь ховордож хураагдсан. Элэгний үйл ажиллагааны алдагдал, уушигны архаг үрэвслийн сэдрэл, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал болон эдийн задрал, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг эмгэг нь түүний амь нас аюултай байдалд орсныг харуулж байна. Тиймээс нарийн мэргэжлийн эмч нарийн хяналтад оруулж, эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай.
-Эрүүл мэндийн яамнаас эмч нарын баг томилоод байгаа.Тэдүзлэгшинжилгээг ямар хэмжээнд хийв?
- ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын томилсон эмч нарын баг үзлэгийг өлсгөлөн зарласнаас хойш 24 цагийн дараа хийсэн гэсэн. Эмч нарын үзлэг хэтэрхий ерөнхий байдлаар хийгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл асуумж байдлаар, гадаад үзлэгийг хийсэн. Өлсгөлөн зарлаж эхлэхэд түүний биеийн хордлогыг багасгах үүднээс цэвэрлэх клизем тавих байсан. Гэтэл үүнийг өлсгөлөн зарласнаас хойш арав гаруй цагийн дараа тавьсан нь бие мах бодид богино хугацаанд хордлого явагдах үндэслэл болсныг үгүйсгэхгүй.
-Амралтынөдрүүдтаарсан болоод ч тэрүү энэ талаар төрийнбайгууллагуудаасямарнэгэн зүйл хийсэнгүй гэсэн бодол олон хүнд байна?
-Бид өөрсдөөсөө шалтгаалах болгоныг хийж, холбогдох албан тушаалтан, эрхтэн дархтнуудтай уулзлаа. Үнэндээ заримтай нь холбогдож, уулзаж чадаагүй. Үнэндээ амралтын өдөр гэсэн шалтгаанаар олдсонгүй. Тиймээс төрийн гурван өндөрлөгт хандаж, Н.Энхбаярын биеийн талаар мэдээлэл өгөхөөр шийдсэн. Сая УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр нарт бичиг гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бичгээ мөн өгнө.
-Ямар утгатай бичиг вэ?
-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор, илтэд гэмт хэргийн шинжгүй үйлдэлд сэжиглэн, хууль зөрчин, хүнлэг бус, хэрцгий балмадаар баривчилснаас хойш 24 хоног өнгөрлөө. Өлсгөлөн хүртэл зарлалаа. Биеийн байдал маш хүнд байна. Амь насанд нь нөлөөлөхгүй гэх баталгаа ч алга. Түүний биеийн байдал ямар байгааг энэхүү бичигт тодорхой бичсэн. Тиймээс төрийн гурван өндөрлөг үүнд анхаарлаа хандуулж, энэрэнгүй хандана гэдэгт итгэж байна.
-УИХ-ын даргад бичгээ өгсөн гэлээ. Ямар хариу өгөв?
-УИХ-ын дарга Хууль зүйн байнгын хорооны даргад асуудлыг дамжуулна гэсэн. УИХ-ын даргад хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны дарга нийслэлийн Прокурорын даргыг дуудсан. Харамсалтай нь нийслэлийн прокурорын газрын дарга шаардлагагүй хэмээн үзэж ирээгүй гэсэн. Хууль зүйн байнгын хорооноос энэхүү асуудлыг авч хэлэлцэнэ гэдэгт найдаж байна. Амь насны асуудал яригдаж байгаа, мэргэжлийн эмнэлэгт хүргэхгүй байгаа тохиолдолд асуудлыг ярихаас өөр гарц байхгүй. Энэ нь нууцын асуудал гээд хүнийг үхүүлэх үү. Хүсэлт тавиад ч хорих эмнэлгээс гаргахгүй байна. Өнөөдөр хорих эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг гэж байхгүй. Нарийн мэргэжлийн шинжилгээ хийх ч төв байхгүй. Тиймээс өөрийнх нь харьяалагддаг хоёрдугаар эмнэлэгт эрчимт эмчилгээнд оруулж өгөөч, шинжилгээ хийгээч гэсэн саналыг тавьсан. Тиймээс үүнийг хүний амь нас гэдэг талаас нь харах хэрэгтэй. Хүний эрүүл мэндийн асуудал яригдаж байхад холбогдох дарга нар нь утсаа ч авахгүй, уулзахгүй байна шүү дээ.