Д.Тэрбишдагва нутагтаа ажиллаж байна
0
2010.03.12

Д.Тэрбишдагва нутагтаа ажиллаж байна

Намрын чуулганы завсарлах чөлөөнөөр Улсын Их Хурлын гишүүн, Улаанбатар хот дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Д.Тэрбишдагва тус аймгийн Их тамир, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумдад ажиллав. Цас зудны бэрхшээлтэй байгаа зарим сумдын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах, Улаанбаатар хотын Нутгийн зөвлөлийн  хандив тусламжийг сумдад хүлээлгэн өгөх, төр засгаас болон аймаг, орон нутгийн төр захиргааны байгууллагаас зудын хүндрэлийг даван туулах талаар авч байгаа арга хэмжээг хөдөөгийн малчдад тайлбарлан таниулах, тэдний санаа бодлыг сонссон юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва очсон газар, уулзсан хүмүүстээ УИХ-ын үйл ажиллагааны тухай, Архангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс цас зудны хүндрэлтэй байгаа аймгийнхаа малчдад туслахаар хандивласан өвс тэжээл бараа материал хүргэж ирсэн. Өмнө нь өөрөө ХАА-н салбарыг хариуцан ажиллаж байсан сайдын хувьд малчдынхаа санал бодлыг сонсох, байдлыг газар дээр нь нүдээр үзэж, цаашид төр засгаас гаргах шийдвэрт тэдний санал бодлыг тусгуулах зорилготой яваагаа талбарлаж явав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.