Нутгийн зөвлөл малчиддаа тусаллаа
2010.02.08

Нутгийн зөвлөл малчиддаа тусаллаа

Нутгийн зөвлөлийн зүгээс зуд, гамшгийг даван туулахад малчиддаа дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сайхан сэтгэлийн дэмээр малчин ард түмэндээ туслах” аяныг зохион байгуулан, нийт үнийн дүнгээрээ 200 –аад сая төгрөгийн хандив тусламж цуглуулан малчиддаа хуваарилжээ. Мөн Булган, Алтай сумдад яаралтай тусламжийн авто машиныг олгож, өвөлжилт хүндэрсэн сумдад өвч тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй олгох асуудлыг шийдвэрлэж, Булган сумын нислэгийг сэргээх зэрэг онц чухал ажлуудыг зохион байгууллаа. Улсын онцгой комиссоос газар дээр нь яаралтай ажиллаж гамшгийн зэрэг тогтоолгох, мал, махыг экспортлох чиглэлээр хилийн боомтуудыг нээх санаачлагыг гаргалаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.