2018.04.27

Д.Тэрбишдагва: Нисэхийн үнийн асуудлыг яаж зохицуулах вэ?

Өнөөдөр /2018.04.27/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас МУ-ын Ерөнхий сайдад хандан “Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

 УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Зах зээлд ороод бүгдийг зах зээл зохицуулна гэж зарим зүйлээ хаясан. Салбарыг бодлоготой байх хэрэгтэй. Боловсон хүчнүүд маань либералчлаад ирэхээр цөөрөх үү?  Үнэ тариф нэмэгдэнэ гэж байна. Үнийн асуудлыг яах гэж байна. Эхлээд хямд байдаг. Хэдэн жилийн дараа нэмэгддэг. Орон нутагт нислэг нэмэгдэх үү? Энэ асуудлыг яаж зохицуулах гэж байна вэ?

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ: Либералчилсны хүрээнд олон асуудал яригдаж байгаа. Хэд хэдэн үе шаттайгаар либералчилна. Хаашаа нислэг нэмэх вэ? гэх мэт... Зохицуулалт хийгдэнэ. Үнэ ханшийг яаж барих вэ?  гэх мэт асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Гэрээ хийхдээ урт хугацааны хүрээнд ямар ач холбогдолтой ажиллах талаар сайн судална. Хөдөө орон нутагт нислэг нэмэхээр ажиллана. Иргэний нисэхийн салбараа яаж ажиллуулах талаар олон ажил судалгаатай хийгдэнэ.