2018.01.18
Б.Бат-Эрдэнэ: Арилжааны банк дампуурдаг ард түмэн ачааг нь үүрдэг
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн Арилжааны банкнууд үйлдвэрлэлийн томоохон зээл өгч чадахгүй байна. 7,8 ихнаядын хадгаламж эзэмшигчидийн дийлэнх нь тун цөөхөн хүний мөнгө байна. Энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй гэсэн санал хэллээ.
Арилжааны банкнууд дампуурдаг.Ард түмэн ачааг нь үүрдэг. 630 тэрбум төгрөг үрэгдсэн байна. УИХ-д банкны эзэд цөөнгүй бий. Бусад улс орны жишгийн дагуу хадгаламжийн корпорац байгуулаад явж байгаа юм байна. Өмнөх завхрал одоо гарахгүй гэх нөхцөлгүй. Нэг өдөр унах эрсдэл байна.
Арилжааны банкнууд өндөр хүүтэй хадгаламж дээр тогтдог өөр эх үүсвэр байхгүй. Арилжааны банкуудыг хэн өндөр хүүтэй хадгаламж татах вэ? гэдэг өрсөлдөөн ийм байдалд орууллаа. Эдийн засагчдын ярилцлагаа хархад банкнуудын зээлийн 80 орчим хувь нь хэрэглээний зээл өгдөг.Үйлдвэрлэлийг дэмжих зээл өгч чадахгүй байна.