Б.Баттөмөр: Санхүүгийн зах зээлийн шинэчлэл хамт хийгдэх ёстой
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын эдийн засаг гишүүн Б.Баттөмөр нилээд ул суурьтай саналуудыг хэлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Санхүүгийн зах зээлийн тэнцвэртэй байдал алдагдчихсан байгаад санаа зовоод байна. Банкны салбарын шинэчлэл бол хийгдэж байна. Сая Төв банкны хууль, арилжааны банкны хуулиудын нэмэлт өөрчлөлтүүд батлагдсан. Одоо дээрээс нь энэ хууль батлагдана.
Бүтэц нь буруу байгаагын энгийнээр тайлбарлавал бид 100 литр усныхаа 5 литрийг нэг гарч, үлдсэн 95 литр нөгөө гартаа барьчихсан яваа юм. Ингээд бид 95 литртэйгээ зодолдоод яваа юм. Уг нь үүнийг тэнцвэртэй болгоход анхаармаар байна.
Тэгэхээр санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцогчдын тэнцвэрт харьцааг бий болгох чиглэлд их зүйл хийж, санаачлах шаардлагатай. Банкны салбарын хуулийн шинэчлэлтэй хамт СЗХ хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр, ХЗХ, ББСБ-уудын эрхзүйн орчныг боловсронгуй болгох гэх зэрэг олон зүйлийг хийх шаардлагатай. Манай Сангийн яам, банкныхан шинэ эдийн засгийн талаар ерөөсөө ярихгүй байна. Энэ бол дэлхийн хүмүүсийн ярьдаг сэдэв болчихсон байна. Тиймээс энэ бүхнийг тэнцвэртэй авч үзээч ээ. Эрхзүйн шинэчлэлийг тэнцвэртэй хийе санаагаар ярьж байгааг ойлгож байгаа гэж бодож байна.
Хадгаламжийн даатгалын корпорацийн эрсдэлийг яаж тооцдог юм бэ? Урьд нь банкыг хүнд байдалд оруулсан, дампууруулсан хүмүүс байгаа тэдний даатгал хэрхэх вэ? Үүнийг хязгаарлах талаар юу хийсэн бэ гэсэн нэг дэхь асуулт байна. Банкны салбарын шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл яаж явах ёстой юм бэ? Төв банкинд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүрэг байдаг, энэ тал дээр та нарын хийдэг ажлыг асуугаад байхад хариулахгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл, сангийн яам дээр байгаа сангуудын шинэчлэл ба үүнээс хадгаламжийн даатгалын корпораци жилд 900 саяыг төлчхөөд байгаа. Энэ цаашид үргэлжлээд байх юм уу?
Даатгалын Корпорацийн захирал хариулав
Эрүүл мэндийн даатгал, төрийн байгууллагуудын харилцах хадгаламжтай холбоотой асуудлуудыг одоогийн хуулиар хадгаламжийн хураамж тооцох сууриас хассан байдлаар орж ирсэн байгаа. Гишүүдэд хэдэн ойлголтыг өгсөн зүйтэй байх гэж бодож байна.
Нэгдүгээрт манай төлж байгаа хураамжийг тухайн банк өөрийнхөө мөнгөнөөсөө манайд төлж байгаа юм. Ер нь бол бүх мөнгийг ингэж бүрдүүлж байгаа. Харилцах хадгаламжтай хүмүүсийн данснаас суутгаж байгаа юм биш.
Тэр 900 сая төгрөг банкнаас гарч байгаа, банкны өөрийнх нь сангийн хөрөнгийг өөр дээрээ байршуулаад тодорхой хэмжээний менежмент хийгээд авч явж байгаагийнх нь төлөө энэ хуулийн дагуу манайд төлж байгаа хураамж. Энэ нь улирлын 900 сая төгрөгийг банкнаас төлж байгаа буюу жилийн 3.6 орчим тэрбум төгрөг болно. Харин хуулийн өөрчлөлтөөс болж энэ мөнгө хасагдана гэсэн үг.
Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбат
Хадгаламжийн даатгалд хамаарахгүй байх хадгаламжуудыг хуулийн зохицуултанд хамааруулж оруулж байгаа. Ер нь бол банкны мөнгөн хадгаламжийн даатгалд орж байгаа хуулийн төсөл бол банкныхаа хуультай уялдаатай орж байгаа. Банкны тухай хуульд бол холбогдох этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчидтэй холбогдолтой хязгаарлалт шаардлагуудыг нилээн өндөр тавьж орж ирж байгаа юм.