2018.01.15

Төв банкны ерөнхийлөгч хамтын шийдвэр гаргаж хариуцлага хүлээнэ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Төв банкны тухай хуулийг эцэслэн баталлаа. Халдашгүй дархан эрхтэй Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, арилжааны банкуудын шалгах эрх өргөсөж, шийдвэрийг нэг хүн биш бүлэг хүмүүс гаргадаг болсон гэдгийг онцолж байна. 

Мөн түүхэндээ анх удаа олон улсын Төв банкуудтай ижил эрхзүйн орчинг бүрдүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол төрийн тогтвортой байдлыг хангах гэсэн хуучин заалтыг хэвээр үлдээсэн. Учир нь Монгол Улсын эдийн засаг шилжилтийн буюу хямралын байдалтай байна. Энэ үед төгрөгийнхөө тогтвортой байдлыг хадгална гэдэг бол үнэгүйдэл, инфляцийг хянах зорилтын хүрээнд ажиллах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монголбанкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, хамтын шийдвэр гаргадаг 4 зөвлөлтэй болгож, нэг хороотой болгож байгаа. Төв банк арилжааны банкуудыг сайн шалгадаг, асуудлыг хүндрүүлдэггүй, асуудлыг дор дор нь арга хэмжээ аваад явдаг болгож өгч байна.