Б.Энх-Амгалан: Утааны эх үүсвэрүүдийг шийдэх хэрэгтэй
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлын бууруулах нэрийдлээр төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хүмүүстэй хариуцлага тооцох цаг болсон. Агаарын бохирдолд нөлөөлж байгаа 200 мянган яндан, хуучин 100 гаруй мянган авто машин, ил задгай хогны асуудлыг яаж шийдэх гэж байна вэ? гэсэн асуултыг ажлын хэсгээс асуулаа.
Нэгдсэн сан байгуулаад, төсвийн зарцуулалт, хэрэгжилтэд хяналт тавина гэсэн саналыг дэмжиж байна. Агаарын бохирдолд дараах 4 эх үүсвэр нөлөөлдөг. 200 мянган яндан нүүрс түлж байна. 400 мянган авто машин байгаагаас 100 гаруй мянган хуучин машин хорт утаа ялгаруулдаг. Тоосонцор үүсгэж байгаа ил задгай хогны асуудал, алслагдсан дүүргийн 30,000 гаруй уурын зуухны яндангаас гарч байгаа утаа агаарын бохирдолд нөлөөлдөг.
Өнгөрсөн хугацаанд утаан бууруулах нэрийдлээр улс, нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, Олон улсын байгууллагын зээл тусламжаас 87 тэрбум,185 сая төгрөг, нийт 206 тэрбум 964 сая төгрөг зарцуулагджээ. 2012-2016 онд 147 тэрбум нь зарцуулагдсан. 2016 онд 47,8 сая доллар зургаан донор байгууллагаас орж иржээ.
Мөн 175 мянган зуух тараасан. Бүрээс, амбаар тараасан өнөөдөр үр дүн ална. Төсвийн мөнгийг ингэж үрэн, таран хийсэн хүмүүстэй хариуцлага тооцсон уу?
Яндангийн тоо хэзээ буурч, хуучин 100 мянган машин, хур хогны асуудал, түлшний үйлдвэр, орон сууцжуулах ажлыг яаж хийх гэж байна вэ? тодорхой мэдээлэл өгөөч.
УИХ-ын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Д. Цэрэнбат
Төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Түлшний асуудлаа тодорхой болгох, тодорхой бүсүүд дээр цахилгааны халаалтын асуудлыг шийднэ.Энэ тал дээр Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар нэгдсэн тоо баримт төсөв хөрөнгө гаргаад,УИХ-ын чуулганд оруулж ирэхээр бэлдэж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан агаарын бохирдлын бууруулахад хэд хэдэн тодорхой ажлыг хийх хэрэгтэй гэж саналаа илэрхийллээ.
Утааны эх үүсвэртэй тэмцэх хэрэгтэй. Үр дүнгүй зардал гаргахгүйн тулд олон сангаа нэгтгэх саналтай байна.
Хэтийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг задлах хэрэгтэй. Дунд хугацаандаа орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлаа шийдэх.Ойрын хугацаандаа хийх ажлуудаа шаталсан байдлаар хийгээд явах шаардлага байна.
Хуучин100 мянган авто машины асуудлыг цэгцлэхэд захиргааны арга хэмжээ авах хэрэгтэй.Газын эрэглээг нэмэгдүүлэх. Нийтийн тээврийн автобусны газаар явуулах зэрэг авч, хэрэгжүүлэх ажлын саналыг илэрхийлж байна