2018.01.11

Д.Оюунхорол: Н.Цэрэнбат сайдаа дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжихэд илүү анхаараарай

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Байгаль орчны, ногоон хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол салбарын сайдаас дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжээрэй. Тэд маск зэргийг үйлдвэрлэчих бүрэн боломжтой шүү гэдгийг онцлон сануулсан юм.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

Гадаадаас оруулж ирэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх зэргийг дэмжихгүй байна. Өнөөдөр манай дотоодын ААН-үүд утааны маск зэргийг хийчих бүрэн боломж, хүчин чадалтай байгаа. Өнөөдөр дотоодын ААН, Оёдлын газрууд, үйлдвэрүүд маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийчихсэн, төрд тодорхой хэмжээний ажил, бараа үйлчилгээг хийж, хүлээлгэж өгөх сонирхолтой байдаг юм байна лээ. Тийм учраас Н.Цэрэнбат сайдаа, энэ үйл ажиллагаа дээр дотоодын аж ахуй нэгжийг татан оролцуулахад илүү их анхаарал хандуулаарай. Заавал гадаадаас оруулж ирсэн амны хаалтыг авна гээд гаалийн татвараас чөлөөлөхөөс илүү өнөөгийн эдийн засгийн энэ байдалд оёдлын үйлдвэрлэлээ дэмжсэн зөв бодлого болно шүү.