2018.01.11
Ё.Баатарбилэг: Агаарын бохирдлыг шийдэхэд бүгд нэг хараа, зорилготой ажиллах ёстой
Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сан байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Цаашдаа тогтоолын зүйл заалт бүр дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Утааны асуудлыг бүгд нэг байр суурьтай, үр дүнд хүргэх талаас нь урагшаа харж төвлөрч ажиллая. Улс төржихгүй байя гэсэн саналтай байсан юм.
Сан байгуулахыг дэмжиж байна УИХ-ын тогтоол гарсан. Ажлын албаны хэсгээс дэд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн дүүргүүд дээр нь ажиллаж байгаа. УИХ аас тогтоол гаргасан. Ерөнхийлөгчийн саналыг сонссон.
Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Сангийн хөрөнгийг маш тодорхой зүйлд зарцуулах ёстой. Зарим нэг сайдууд агаарын бохирдлын асуудал өөрт нь хамааралгүй юм шиг хандаж болохгүй.
Тогтоолын зүйл заалт бүр дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Утааны асуудлыг бүгд нэг байр сууриас, үр дүнд хүргэх талаас нь урагшаа харж төвлөрч ажиллая.