2018.01.11

Д.Тэрбишдавга: Айл бүрийн хашаанд дэд бүтэц хүргэх хэрэгтэй

Өнөөдөр /2017.01.11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд том зорилго тавиад, үр дүнтэй ажил хийх хэрэгтэй. Хамгийн чухал нь айл бүрийн хашаанд дэд бүтцийг шийдэж чадвал агаар, хөрс, усны бохирдлыг хамтад нь шийдэж чадна гэсэн санал хэлсэн юм.

Горимын санал гаргах гээд байна.Хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019 оны 1 сарын1-ээс гэж заачихсан байгаа. Утааны асуудлыг цаг, минутын өмнө шийдье гэж ярьж байгаа энэ үед энэ хугацаагаа эргэж харж, өөрчлөх хэрэгтэй байна.

 Ажлын хэсэгт орсон гишүүд дүүрэгт ажиллаж байна. Утааны асуудлыг шийдэх олон ажил яригдаж байгаа. Гэхдээ гэрийн бүрээс, туурганы асуудал ярьмааргүй байна. Том зорилт тавьж ажиллая.  

Бүгд хамтарч байгаа учраас том зорилго тавиад айл бүрийн хашаанд дэд бүтэц оргуулъя.

Ингэж чадвал ганц агаарын бохирдол биш, хөрс, усны бохирдлын асуудлаа давхар шийднэ. Түүхий нүүрний асуудлаа шийдэх хэрэгтэй. Утаагүй түлш манайхан үйлдвэрлэж байна. Үүнийг ашиглах боломж байна.

Дотоодынхоо бизнесийг дэмжье.Залуучуудын 60 гаруй хувьд нь гэр хороололд  ээж аавтайгаа амьдарч байна.Залуучууд тусдаа гарсан ч тэр хашаанд хүн үлдэнэ.

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа 320 сая долларын  6 төсөл хэрэгжиж байна. Үүнийг  6 биш 60 төсөл болгож чадвал Нийслэл хот агаар, ус, хөрсний бохирдолгүй болно