2018.01.05
Д.Тэрбишдавга: Хамгийн чухал шийдэл орон сууцжуулах
Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга зээл,тусламжаар дахин төлөвлөлт, дэд бүтцээ шийдээд, томоохон ажлыг зоригтой хийх хэрэгтэй.Засгийн газар онцгойлон анхаарах хэрэгтэй гэсэн санал хэллээ.
Агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч хамтраад ярилцаж, шийдэл хайж байгаа нь үр дүнтэй байна. Тогтоолын төслийг чамбай боловсруулсан.
Эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Улс орон, Засгийн газар, хороо, дүүрэг, хэсэг, иргэд юу хийхийг тодорхой болгох шаардлагатай.
Зөвхөн улсын нуруун дээр үүрэх асуудал биш. Хүн бүрийн оролцоо чухал.
Ер нь хамгийн чухал шийдэл орон сууцжуулах асуудал. Дэд бүтэц, мөнгө төгрөг яригддаг. Дэлхийн 2-р дайнд үнсэн товорго болчихсон Япон, Герман орон сууцны асуудлаа хурдан шуурхай шийдэж чадсан.