Д.Тэрбишдагва: Зөвхөн хүү бууруулснаар хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэнэ
Өнөөдөр /20174.11.16/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа.
Д.ТЭРБИШДАГВА: ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЗААВАЛ БАЙГУУЛАГДАХ ШААРДЛАГТАЙ ЮМ УУ?
2013 онд 5.5 тэрбум доллартай байж байгаад 2016 оны УИХ-ын дараа байгуулагдсан Монголбанкны нэг тэрбум ам.долларын нөөцтэй буюу 4.5 тэрбум долларыг Монголбанкны урдах удирдлагыг урдах удирдлагууд “гөвсөн”. Нэг жилийн дотор 1 дахин нэмэгдүүлсэн байгаа нь Монголбанк цаашид дээшилж болох үзүүлэлт. Гэхдээ үүнд сэтгэл ханаж болохгүй. Танилцуулгатай холбоотой хэд хэдэн асуудал байна.
Энэ тоо баримтыг нэмэгдүүлэх боломжууд байгаа. Жишээ нь, Чингис бонд гэхэд 4.1 байж байгаад 5.1 хувийн хүү нэмэгдсэн. Самурай бонд 7.5, Мазаалай бонд 10.8 гээд хүү нь сүүлдээ нэмэгдээд яваад байна. Тэгэхээр хүүг нь бууруулахад л албан хаагчдын цалинг нэмэхэд бүрэн боломжтой болно. Хүүгийн хугацааг нааш татах, хүүг бууруулах хэлэлцээр хийвэл хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэнэ. Зөвхөн БНХАУ-аас авсан своп хэлэлцээрээр Хятадад 6 хувийн хүүтэйгээр тохирсон. Урд хөрштэйгөө хэлэлцээр хийгээд, 6 хувийг нь бууруулахад жилд 500 тэрбум төгрөг хэмнэхээр байна.
Зөвхөн хүү бууруулснаар хэдэн зуун тэрбум төгрөгийг хэмнэнэ.
Мөнгө угаах терроризмтай тэмцэх асуудал байна. АТГ байгуулах гадаадын шахалт байсан. Тэр үед би АТГ байгуулах нь зөв эсэх дээр эргэлзэж байсан. Одоо АТГ байгуулагдсанаас хойш авилгал буураагүй. Гадныхан гоё нэртэй байгууллагаар манайхныг шахдаг. Терроризмтой тэмцэх асуудлаар саарал жагсаалтанд оруулна гэх мэт зүйл бичсэн байна. Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний зөвлөл ажилласан байна. Тайлан гарсан уу?
Үнэхээр аймшигтай терроризмын мөнгө орж ирээд, мөнгө угаадаг улс болчихсон юм уу? Үүнийг л хийхгүй бол болохгүй гээд шахалт үзүүлээд байна. Яг шаардлага байгаа юм уу?
Д.ДАМБА-ОЧИР: СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХ БОЛГООМЖЛОЛ БИЙ
Хамгийн сүүлд 10.75-аар бонд босгосон. Түүнийг бид эргэн төлөхдөө 5.8-аар тооцож хааж байгаа. Ер нь бондын бондоор дарах буруу. Сангийн яам урт хугацааны, бага хүүтэй зээлээр солих асуудлыг судалж байгаа.
Мөнгө угаах асуудал монголд явагдаагүй биш явагдаж байгаа. Саарал жагсаалтанд орох болгоомжлол бий. Энэ жагсаалтанд орвол Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулах, цаашдаа Монгол Улстай хамтарч ажиллах асуудлууд хүндэрнэ гэдэг асуудал яригдсан.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: ФАТФ-ААС ХИЙСЭН ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРОХ МАГАДЛАЛ БИЙ
Мөнгө угаах, терроризмтой тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ гэж байдаг. ФАТФ-ын Ази, номхондалайн бүсийн байгууллагаас 2016-2017 онд үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр ноцтой нөхцөл байдал үүссэн, саарал жагсаалтад орох магадлал байна гэж гарсан. Тиймээс хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох шаардлага бидэнд тавьж байгаа.
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ганц Монголбанкны идэвхи чармайлт хангалтгүй. АТГ, Улсын прокурорын байгууллага, шүүхийн байгууллага, Цагдаагийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яамны дэмжлэг туслалцаа зэрэг маш олон байгууллагын үйл ажиллагаа хэрэгтэй учраас бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд санал тавиад Үндэсний зөвлөл байгуулсан. Уг зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Энхбаяр ахалж байгаа. Сая миний нэрлэсэн байгууллагуудын төлөөлөл ордог. Энэ байгууллагын үйл ажиллагааг цаашид идэвхжүүлэх шаардлагатай болж байна. Үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө гарсныг цаашид УИХ-аар батлуулах шаардлагатай.