УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.10.30

О.Баасанхүү: Ц.Нямдоржийг АТГ яаралтай шалгах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тэрбээр Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хоёр асуудлын хүрээнд хууль, хяналтын байгууллагуудыг байлцуулан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хариулт авахыг хүссэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц хуульзүйн сайд Ц.Нямдоржийн талаар мэдээлэл хийсэн. Тэгэхдээ Ц.Нямдоржийг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой гэх баримтыг шалгаж дууссан, нууцын зэрэглэлээс гаргах боломжтой хэмээн мэдэгдсэн.

Мөн Ц.Нямдоржийг Эрдэнэт үйлдвэрт 42 сая төгрөгийн шахаа хийсэн гэх мэдээллийг хийсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудлуудаар тайлбар авахыг хүсч, Ерөнхий сайдад хандсан байна.