УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Н.Оюундарь нар
2017.10.18

Нийгмийн бүлэг бүрт хүний эрхийн зөрчил байгааг сануулсаар байна

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо хуралдаж илтгэл танилцууллаа.

“Хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага” хэсэгт хүүхдийн эрх, хамгааллын талаар хүүхэд, эцэг эх, олон нийтийн мэдлэг, хандлагын төлөв байдал, түүнээс үүдэн гарч буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүд,  хүүхдийн эрхийн зөрчил гарч буй орчин зэрэг хүүхэд хамгааллын тулгамдаж буй зарим асуудлыг судалгаа, дүн шинжилгээний үр дүн, баримтад тулгуурлан авч үзсэн талаар тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг, Ж.Батзандан, О.Баасанхүү, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авч өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Онцлох ишлэлүүдээс /Хүний эрхийн дэд хорооноос/

  1. Өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болгосон.

  2. Энэ оны байдлаар 12-17 насны 1613 эх төржээ. Мөн 20 хүртэл насны 1668 эх үр хүндүүлсэн байна. Энэ бол улсын эмнэлгийн тоо мэдээлэл. Хувийн эмнэлгийн талаар мэдээлэл байхгүй.

  3. . Энэ нь хүүхдээ худалдаалж байгаа гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Иймээс хилээр нэвтэрч буй эмэгтэйчүүдийг жирэмсэн эсэхийг нь магадалж байх хэрэгтэй байна.

  4. а. Зарим сургууль дээр охидын үзлэг хийж, багш нарт мэдээлэл өгснөөс хүүхэд хохирч байна.

  5.