Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлгөөн болов
2017.05.03

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлгөөн болов

Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” зөвлөлгөөн Олон Улсын хүүхдийн Найрамдал төвд болжээ. 

Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг,  Дүүргийн засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн орлогч дарга Ж.Сандагсүрэн болон зөвлөлийн нийт гишүүддүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, нийслэлийн зарим дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга нар, хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга, гишүүд, төр захиргаа, хууль хяналт, цагдаагийн байгууллагуудын албан хаагчид, иргэд нийт 400-аад хүн оролцсон байна

УИХ-ын гишүүн Б.Ундармаа оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн бол Нийслэлийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй оролцож баяр хүргэжбусад дүүргүүдэд үлгэр жишээ болохуйц өндөр түвшинд зохион байгуулж буйг онцолж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

 Зөвлөлгөөнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг "Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав үүхээр 2016 онд таслан шийдвэрлэгдсэн, шүүн таслах ажиллагааны талаар”, Дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Отгонбаяр "Сонгинохайрхан дүүрэг дэх 2015, 2016 оны эрүүгийн нөхцөл байдлын харьцуулалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар "2017 оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр”, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ганбат "Замын хөдөлгөөний аюулгүй байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүдийг төлөөлөн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Гантөгс "Хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн тэргүүн туршлага” сэдвээр илтгэл мэдээлэл хийжээ. Зөвлөлгөөндоролцогчдод зориулан дүүргийн хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, ажлын багаж хэрэгслүүд, ном гарын авлага зэргээ дэлгэн үзүүлж, мэдээллээр ханган ажилласан бөгөөд зөвлөлгөөний төгсгөлд Монголын Цагдаагийн "Сүлд чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлсэн байна.