Ж.Энхбаяр: Хүчтэй засгийн газрыг бүрдүүлэх нь нийгмийн захиалга
2017.10.06

Ж.Энхбаяр: Хүчтэй засгийн газрыг бүрдүүлэх нь нийгмийн захиалга

Эрх баригч МАН Засгийн газраа солихоор шийдэж, Ерөхий сайдаа томилсон "хэдхэн хүний төлөө биш ард түмний төлөө ажилладаг Засгийн газар бүрдүүлнэ" гэж кноп дарсан гишүүд хэлж байгаа юм.

Харин энэ асуудлаас үүдэн МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд хоёр хуваагдсан. Одоо Засгийн газрын сайдын суудалд хэн хэн суух вэ гэдэг тээр тохироо яригдаж эхэлсэн мэдээлэл цацагдаж байгаа юм. 

Энэ талаар зарим гишүүдээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол:

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д ард түмэн 65 суудал өгсөн. энэ нь эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг бий болгож, улс орныг хөгжүүлээсэй гэж өгсөн санал. МУ-ын Загсийн газар өнгөрсөн 1,2 жилийн хугацаанд гайгүй ажилласан гэж бодож байгаа. 3-р улирлын гүйцэтгэлээр эдийн засгийн маань 7 хувийн өсөлттэй гарах байх. Өнөөдрийн байдлаар 5.6 хувийн өсөлттэй, төлөвлөсөн ажлуудаа 41.6 хувьтай биелүүлсэн гэсэн судалгаа байгаа. Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд хийх ажил 41.6 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 

Монголын улс төрийн амаргүй нөхцөл байдал үүссэн байгаа. Тийм учраас Ерөнхий сайдын хувьд эвийг зангидах ухаан шаардсан нөхцөл байдалтай байна. Өчигдөр МАН-ын бүлгийн хурал дээр асуудал ойлгомжтой биш байсан. Зарчимаа бариад, МАН-ын эв нэгдлээ хангаад, Засгийн газраа огцруулахгүй гэсэн байр суурьтай байсан 32 гишүүний 20 нь энэ хуралд оролцоогүй. Ер нь улс төр гэдэг бол бүлгээрээ тоголдог тоглоомын дүрэмтэй шүү дээ. Тийм учраас олонхоороо гаргасан шийдвэрээ дагаж явах ёстой" гэв

УИХ-ын гишүүн, АБГББХ-ын дарга Ж.Энхбаяр

"МАН-ын эрх бариг дээд байгууллага болох Намын бага хурал хуралдсан. хуралдаанаар МУ-ын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн. УИХ-ын намын бүлэг, УИХ-ын ТББХ, болон УИХ -ын чуулган 100 хувь дэмжсэн. Нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Ерөнхий сайдад "Засгийн газраа өөрөө бүрдүүлэх" үндсэн хуулиар олгосон нэг эрхтэй. Үүнийхээ дагуу өөрөө ч хариуцлага хүлээдэг"

Манай 65-ын бүлэг хоёр, гурав хуваагдаж хуралдаад, хэн нэгнийг сайд, дарга болгоно гэж албан тушаал хувааж авах гээд байгаа асуудал байхгүй. Үүнээс хойш Монголын төрд шантааж хийдэг байдал, хэсэг бүлэг нөхдүүд фракц болчихоод тэдэн сайд авна гэж боддог асуудал байхгүй болохыг Ерөнхий сайд хэлсэн. Өөрөөр хэлбэл, эв нэгдэл гэдэг нэрийн дор аливаа хуувилдаан, муу бүхнийг халхлахгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд байна. Монгол Улсад төрийн албыг цэгцлэх, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чадвар бүхий хүчтэй Засгийн газар бүрдүүлэх нь нийгмийн захиалга болчихоод байна шүү дээ.