Д.Тэрбишдагва: Хямрал бол цаашид тогтвортой хөгжих боломж
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.04.06

Д.Тэрбишдагва: Хямрал бол цаашид тогтвортой хөгжих боломж

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва зөвхөн ОУВС-гаас шаардсан болохоор биш өөрсдийн санаачилгаар эдийн засгийн сахилга тогтоох ёсой гэдгийг онцолж хэд хэдэн санал дэвшүүллээ.

Түүний хэлсэн үгийг хураангуйлбал:

“Төсвийн тухай хуулиар, татварын нэмэгдлээр 203 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн төсөөлөл даруй 50% буурсан.

Төсвийн алдагдал өмнөх төслөөс 10,6 болж нэмэгдсэн. Үүнийгээ ядаж 9,1 рүүгээ оруулж ирмээр байна. Ийм л үед төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах ёстой. Зөвхөн ОУВС-г аргалсан маягаар биш, ОУВС-гаас давж зарим зүйлсийг шахаж шаардаж, сахилгажуулж, хариуцлага тооцох ёстой.

Засгийн газраас намар оруулж ирэхдээ алтны татварыг нэмнэ гэж байснаа огт дурдахгүй байна. Нийт авж байгаа алтны 50 хувиас л татвар авж байгаа. Уг нь 100 хувь болгож, татварыг нэмэгдүүлвэл хангалттай орлого олох боломжтой юм биш үү? Сахилга хариуцлага эндээс л эхлэх ёстой. Хямрал бол цаашид тогтвортой хөгжих боломж. Хариуцлагын асуудал ярьж байгаа энэ үедээ л боломж бүрийг ашиглах хэрэгтэй” гэж хэллээ.