Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт орлоо
Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчидтэй дахин хэлэлцээрийн ширээний ард суугаад байна. Энэ удаагийн хэлэлцээрээр өнгөрсөн онд нэмэгдсэн зарим төрлийн татварыг эргэн харах асуудлыг голчлон хэлэлцэх учиртай. Мөн Монгол Улсын татварын орчинг боловсронгуй болгох багц хуулийн төслийн талаар мэдээлэл өгнө.
М.Оюунчимэг: Сангийн сайд бидэнд хэлэхдээ татварын хуулийг багцаар нь оруулж ирж, урт удаан хугацаанд дагаж мөрдөх, эдийн засагтаа ч нэмэртэй, иргэддээ ч чирэгдэлгүй байдлаар оруулах талаар ОУВС-тай ярихаар ажиллаж байна гэсэн.
Ц.Даваасүрэн: Татвар нэмэх тал дээр би дэмжээгүй байр суурьтай байсан. Энэ бол өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэр. ОУВС-гаас ийм шийдвэр тавьж байна гээд татварын асуудал шийдэгдээд явсан.
Б.Бат-Эрдэнэ: Нэг л юм болохоо болихоор ОУВС руу чихдэг. Бие даасан тусгаар улс бол тусгаар улсын Засгийн газар энэ асуудлыг шийдэх ёстой.
Б.Пүрэвдорж: УИХ-аас гаргаж байгаа шийдвэр болгон бидний амьдралд шууд нөлөөлдөг учраас татвартай холбоотой асуудалд анхааралтай хандах хэрэгтэй.