С.Эрдэнэ: Би аль нэг фракцын нөлөөнд орохгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, АН-ын дарга асан З.Энхболд нар
2017.01.31

С.Эрдэнэ: Би аль нэг фракцын нөлөөнд орохгүй

Ан-ын даргын сонгууль өнгөрсөн ням гаригт болж, С.Эрдэнэ хамгийн өндөр санал аваад буй. Сонгуулийн явц болон дүнгийн талаар АН-ын дарга З.Энхболд, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийв.

Мөн нэр дэвшигч Ж.Батзандан болон С.Эрдэнэ нар оролцсон. АН-ын даргын сонгуулиар 21 аймаг, есөн дүүрэг 330 сум, 17 тосгонд нийт 361 санал авах байр ажиллуулжээ. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд нийт 176 мянган гишүүн бүртгүүлсэн ч 120.703 нь санал өгөх эрхтэй байв. Үүний 71.2 хувь буюу 85.939 хүн санал өгчээ. Нэр дэв- шигчдэд өгсөн саналыг онооны системээр дүгнэсэн бөгөөд хамгийн өндөр оноог С.Эрдэнэ (2928) авч, удаад нь НАптанхуяг (2033), Л.Гантөмөр (1417), Ж.Батзандан (1110), Д.Эрдэнэбат (857) нар жагсчээ.

.Энхболд “Манай улсын түүхэнд анх удаа улс төрийн нам бүх гишүүнийхээ саналаар даргаа тодрууллаа. АН намын төдийгүй төрийн эрх мэдэлд оролцдог олигархиуд, фракцуудад дарлуулаад байсан. Үүнийг өөрчилж, гишүүдэд эрх мэдлийг нь шилжүүллээ. Цаашдаа гишүүд нь намын даргаа сонгодог боллоо. Хуучин системээр сонгогдсон АН-ын сүүлчийн дарга нь би. Нийт гишүүнээсээ сонгогдсон С.Эрдэнэ дарга АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэн хийж, ирэх сонгуулиудад намаа ялуулах үүрэг хүлээж байна. Намын шинэчлэлийн чухал хэсгийг үүрсэн С.Эрдэнэ болон бусад дөрвөн нэр дэвшигчид баяр хүргэе” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Таван нэр дэвшигч Монгол орноо тойрч, намынхаа 20 гаруй мянган гишүүнтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Очсон газар бүрт, уулзалт болгонд АН-ын гишүүдийн итгэл, найдвар сэргэж байгаа нь анзаарагдсан. Энэ бол бид тавын явсан ажлын гол үр дүн. УИХ-ын сонгуулийн ялагдлын дараа уналтын байдалтай байсан АН намын даргын сонгуулиар хөл дээрээ бослоо. Цаашид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн болсон. Энэ бол маш том ажил байлаа. Үүнд хамтран зүтгэсэн эрхэм журмын дөрвөн нөхөртөө талархал илэрхийлье. Биднийг анх орон нутаг руу гарахад таван тийшээ салаад алга болно гэж харж байсан хүн олон. Харин бид намын шинэчлэлийн төлөө хамтдаа байж, нэгэн үзүүрт сэтгэлээр өнөөг хүрлээ. Таван хүнээс нэг нь л ялна. Хэн ч ялсан түүнийгээ дэмжээд хамтран ажиллана гэдэг зарчмыг сунгаа эхлэх үед тохирсон. Би юуны түрүүнд намын эв нэгдлийг хангаж, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бүтцийн шинэчлэл хийнэ. Бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль, хоёрдугаар сарын 12-нд болох АН- ын VII их хурлын бэлтгэлийг хангах зэрэг олон ажил хүлээж байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН-ын дотоод сонгуулийн ажил 40 гаруй хоног үргэлжилж өндөрлөлөө. Уулзалт бүрт бид тавын хэн ч ялсан бай бусад нь дэмжээд явна гэсэн амлалт өгч байсан. Энэ удаагийн сонгуульд АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулсан байна. Үр дүнг хүлээн зөвшөөрч, ялагчаа дэмжиж хамтран ажиллахад дотоод сонгуулийн утга учир оршдог. Би С.Эрдэнийн ялалтыг хүлээн зөвшөөрч байна. Нөхрийн хувьд түүнийг дэмжиж ажиллах болно. Намын эв нэгдлийг хангаж, улс эх орныхоо эв нэгдлийн төлөө хамтран зүтгэхээ илэрхийлье. АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, Монголын ардчилал, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох чиглэлээр бид тууштай ажиллах ёстой. Бид АН-ыг хариуцлагатай, нээлттэй, анхан шатны байгууллагаа дэмждэг, гишүүдийн нам болгоно гэж амласан. Энэ амлалтаа ажил хэрэг болгож, намын шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Санал хураах үеэр мөнгө тараасан зөрчил илэрсэн. Сонгууль зохион байгуулах журамд үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

Ж.Оюунбаатар (АН-ыН даргын сонгуулийн хорооны дарга): Сонгууль зохион байгуулах хугацаанд мэр сэр гомдол, санал АН-ын даргын сонгуулийн хороо болон салбар хороодод ирсэн. Сонгуулийн хороо асуудлыг тухай бүрт нь шийдээд явж байгаа. АН-ын даргын сонгуулийн хороонд дүрмийн болон хяналтын дэд хороо ажиллаж байгаа. Дэд хороонд ирсэн гомдол бүрт зохих дүгнэлт гаргаж, хариуг нь өгч, дүрэм, журмынхаа хүрээнд шийдэж байгаа.

-УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй олон хүн саналаа өгч чадаагүй гэсэн. Үүнд тайлбар өгөөч?

З.Энхболд: Арванхоёрдугаар сарын 21-нд таван нэр дэвшигчтэй уулзахад “Анхан, дунд шатны намууд “хувьчлагдчихаад” шинэ гишүүн бүртгэж авахгүй байна. VI их хурлаар нээлттэй АН болохоо зарласан учраас бүртгэлийг нээж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Тиймээс 25-нд би “Анхан, дунд шатны намд бүртгүүлэхээр хандахад нь бүртгэж аваагүй бол төв намд бүртгүүлж болно” гэсэн тушаал гаргасан.

Гэтэл намайг Энэтхэг улс руу яваад ирэх хооронд манай Хэрэг эрхлэх газрын ажилтнууд хариуцлага алдаж, хаана, хэн бөглөсөн нь мэдэгдэхгүй бөөн анкет авч, түүнийгээ бүртгэл гэж нэрлэсэн. Энэ дүрэм, журам зөрчсөн бүртгэлээ хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт Л.Гантөмөрөөс бусад нэр дэвшигч тавьсны дагуу 16 мянга орчим гишүүний бүртгэлийг түдгэлзүүлсэн. Өнөөдрөөс энэ 16 мянган гишүүний бүртгэл хэвийн байдалдаа орно.

Үүнээс хойш АН-д олон сонгууль болно. Хавраас ҮЗХ-ны гишүүдээ 100 хувь шинэчилнэ. Дунд шатны дарга нараа гишүүдийнхээ саналаар сонгоно. Сонгуульд оролцохын тулд татвараа төлсөн байх шаардлагыг АН-ын гишүүдэд тавьж байгаа. Өөрийгөө “од” гэж бодсон, УИХ-ын гишүүн байсан хүн юу гэж анхан шат руу очих вэ гэсэн М.Батчимэг шиг хүмүүс хохирсон байна билээ. Түүнийг яах ч аргагүй. “Од” хүмүүст зориулсан тусгай журам байхгүй. Дарга, цэрэг хэн ч байсан анхан шатны байгууллагадаа очиж өөрийн гараар анкетааа бөглөх хэрэгтэй.

-С.Эрдэнийг намын дарга болгоод З.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэнших тохироо хийсэн гэсэн мэдээлэл байна?

З.Э: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч давтан хэлье. Би хэлсэндээ хүрдэг хүн. Тийм тохиролцоо огт байхгүй бөгөөд 2020 он хүртэл З.Энхболд ямар нэг албан тушаал хашихгүй. Битгий санаа зовцгоо.

2020 онд УИХ-ын сонгуульд оролцоно. Намын энэ хүнд ажлыг аль болох хурдан өгөөд, жирийн хүн шиг амармаар байна. Би намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын сонгуулийн маргааш өгсөн шүү дээ. Намын дүрэм шинэчлэгдэж, нөгөө 228 хүн нь даргаа сонгож чадахаа больчихсон учраас л би энд суугаад, та бүхний асуултад хариулж байна. VII их хурлаар намын даргаас албан ёсоор чөлөөлөгдөнө.

-С.Эрдэнэ намын дарга болж байгаа юм чинь Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхээ зарлаж болохуу?

С.Э:Би намын дарга болсон ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг толгой мэдэн тодруулахгүй. Нэр дэвшигчийг ямар зарчмаар тодруулахаа VII их хурлаар ярилцана. Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг сунгаагаар, нийт гишүүний саналаар тодруулах нь зүйтэй гэж би бодож байгаа.

-Намын даргын сунгаанд оролцсон бусад тань таныг дэмжиж, хамтарч ажиллах болов уу?

С.Э: Би энэ дөрвөө өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлийн төлөө хамтран зүтгэгч гэж харсан. Энэ бодол маань одоо ч хэвээрээ. Цаашид бид тав намын шинэчлэлийн төлөө хамтран ажиллах болно.

-“Бид эв нэгдэлтэй байгаа” гэж ярьдаг ч үйлддээрээ эв нэгдэлгүйгээ харуулдаг. Өнөөдөр л гэхэд Ж.Батзандангаас бусад нь энэ хэвлэлийн хуралд ирсэнгүй. Эвтэй байсан бол тэд яагаад ирсэнгүй вэ. Энэ нь С.Эрдэнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн эсэргүүцлийн нэг хэлбэр биш үү?

С.Э: Эв нэгдлийг үг, үйлдэл гээд олон зүйлээр илэрхийлж болно. Нэг үйлдлээс болж эв нэгдэлгүй байна гэж дүгнэх нь зөв онош биш. Хэн нь ч ялсан бай хамтарч, дэмжиж ажиллах зарчмаа тохирсон гэж дээр дурдсан. Үүнийгээ сунгааны нээлтэд ч, хаалтын үеэр ч хэлж байсан. Нөгөө гурав маань ирээгүй нь эсэргүүцсэн бус, хүндэтгэх шалтгаантай байсан байх.

Урьд шөнө сонгуулийн дүн хүлээж нойргүй хоноцгоосон. Үүнээс гадна тодорхой хэмжээнд ялагдал хүлээсэн хүмүүст асуудал байх нь мэдээж. Тиймээс үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа. Ний нуугүй хэлэхэд биднийг хагарч, бутраасай гэж хүсэн хүлээсэн бүлэглэл байсан. Үүнийг давж. АН эв нэгдэлтэй гэдгийг бид харуулж чадсан.

-С.Эрдэнэ дарга “Шонхор” фракцад харьяалагддаг. Та фрак- цын асуудалд ямар бодлого баримтлах вэ. АН-д фракц байсаар байх уу, эсвэл фракцгүй нам болохуу?

С.Э: АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгож, шинэчлэх. Намын шинэчлэлийн зорилго нь фракцгүй болгох. Нийт гишүүнээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах, тэдний нөлөөнд орох эрх байхгүй. Бүх гишүүнийхээ эрх ашгийг төлөөлж ажнллана. Тиймээс манай нам энэ цаг мөчөөс эхлэн аль нэг фракц давамгайлсан үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

-Намын ерөнхий нарийн бич- гийн даргаар ямар хүнийг томилох вэ?

С.Э: Сонгуулийн дүн дөнгөж гараад байна. Томилгоог яаран сандран хийх нь зохимжгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга бол маш өндөр үүрэг хариуцгагатай, намын гал тогоог удирдах хүн учраас сайн бодож, зөв хүн олж тавихын төлөө ажиллана.

-Ж.Батзандан АН-ын бүлгийн дарга болох уу?

ЖБ:Гишүүдтэй уулзаж явахад үндэсний болон намын эв нэгдлээ

онцгой анхаарч. хэв ч ялсан нэгнээ хүлээн зөвшөөрч. Хамтдаа ардчиллын төлөө яваарай гэж захиж байсан. Энэ утгаараа би ялагчаа хүлээн зөвшөөрч. хамтран ажиллахаа илэрхийлж хэвлэлийн хуралд оролцож байна. Хамтран ажиллая гэдэг нь албан тушаалд очъё, дарга больё гэсэн үг биш. Би УИХ-ын гишүүн. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга. Ямар нэг албан тушаалд очих гэж энд ирээгүй.

-С.Эрдэнэ гишүүнийг мөнгө тараасан гэсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Үүнийгээ тайлбарлаж болох уу?

С.Э: Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл надад байхгүй. Мөнгө тараасан бол намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий. Ямар ч аргаар хамаагүй ялах, оноо цуглуулах оролдлого гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Түүний нэг нь энэ зохион байгуулалттай бичлэг.

Эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан хүн гол дүрд нь тоглож, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зохион байгуулсан гэсэн мэдээлэл байгаа. Нотлох баримтын хэмжээний бичлэг мөн үү, зохион байгуулалттай гүтгэлэг үү гэдгийг Сонгуулийн хороо ялгаж буй байх.