Ардчилсан Намын даргаар С.Эрдэнэ сонгогдлоо
АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ
2017.01.30

Ардчилсан Намын даргаар С.Эрдэнэ сонгогдлоо

АН-ын даргын сонгууль өчигдөр болж дүн нь гарлаа.

Сонгуулиар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ ялалт байгуулжээ. С.Эрдэнэ нийт 12 аймаг, дүүрэгт ялснаар Ардчилсан намын дарга болов. 

Харин өрсөлдөгч Н.Алтанхуяг нийт есөн аймаг, дүүрэгт ялсан бол Л.Гантөмөр таван аймаг, дүүрэгт, Д.Эрдэнэбат гурван аймаг, дүүрэгт, Ж.Батзандан нэг аймагт ялсан байна.