УИХ-ын гишүүн Л.Болд
2017.01.30

Монголын ардчиллын үнэт зүйлийн төлөө нэгдэж байна хэмээв

Нийгмийг хэн нэгэн биш, хэсэг бүлэг ч биш бид бүгдээрээ бүтээж, эрэг шураг нь болж оролцдог. Энэ ч утгаараа өнөөгийн ардчилсан нийгэм бидний хамтын бүтээл. Хальтирч бүдэрсэн, онож боссон бүхэн биднээс бүгдээс маань хамаарсан ч бас биднээс үл ха­­­­­маарсан. Тийм л учраас өнөөд­­­­рийн бүтээж яваа нийгэмдээ нэг хэсэг нь сэтгэл дүүрэн, нөгөө хэсэг нь санаа дундуур яваа. Энэ ч үүднээс  унаган ардчиллаа арч­лан тордох, улстөрчдийн гажуудлаас сэргийлэх зо­рил­­­гоор Монголын Ардчиллын төлөө нэгдэл буюу  МоАН Санаа­чилга үүсэн байгуулагдсан юм.

Монголын ардчиллын төлөөх нэгдэл  албан тушаалын бялуу хүртэгч улс төрийн бүлэглэл биш. Тэднийг нэг л үнэт зүйл нэгтгэжээ. Энэ бол Монголын ардчилал, Ардчиллын үнэт зүйлс юм. 2016 оны 2-р сарын 19-ний өдөр МоАН санаачлага гишүүдийн анхдугаар хурлаа хийсэн юм. Фракцгүй, эрх ашиг, ашиг хонжоог үгүйсгэсэн үнэт зүйл бүхий Ардчиллын нэгдэл үүсч байна.