Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга мэдээлэл хийв
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор гишүүдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр танилцуулгадаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь байгуулагдсан цагаасаа хойшхи гурван сарын хугацаанд дараах ажлуудыг зохион байгууллаа. Юуны өмнө төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өнгөрсөн таван жилийн санхүүгийн үйл ажиллагааг нэгтгэн харьцуулж, өр, авлага, ашиг, алдагдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж өнгөрсөн хугацаанд үүссэн нийт өрийн хэмжээг тодорхой болгов.
Энэ ажлыг зохион байгуулахдаа Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос үүрэг чиглэл өгсөний дагуу Монгол банк, Сангийн яам, Үндэсний аудитын газар, арилжааны 17 банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж буй 87 компанийн санхүүгийн урьдчилсан төлөв байдлын судалгааг гаргасан.
Судалгаанд хамрагдсан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 компанийн 29 хуулийн этгээдийн өр төлбөрийн дүн нь нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 хуулийн этгээдийн өр төлбөрийн дүнгийн 94.5-96.8 хувийг эзэлж байна. Тус газар нь өр үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, цаашид компаниудын санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 14 компанид төлөвлөгөөт шалгалт хийлээ.
2017 оны I улиралд багтаан 29 компанид шалгалт хийж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар ихээхэн өр зээлтэй “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Монголросцветмет” ХХК, “Монголын төмөр зам” ХХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК зэрэг компаниудын өглөг, авлага, ашиг, алдагдал, өнөөгийн бизнесийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл сонсож, тодорхой асуудлуудыг нь Засгийн газар болон салбар яам, төрийн зохих байгууллагуудын саналыг авч шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж дурдлаа.
Түүнчлэн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр авлагыг бууруулах, ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг тус газраас хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ын дагуу компаниудын ТУЗ-ийг зохистой бүрдүүлэх, тухайн компанийн гүйцэтгэх удирдлагыг тавигдаж буй шаардлагад нийцүүлэн нэр дэвшүүлж томилуулах ажлыг хэрэгжүүллээ.
Түүнчлэн компаниудын ТУЗ-ийн гишүүнээр 350 орчим, гүйцэтгэх удирдлагаар 80 гаруй хүнийг томилох, сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа. ТӨБЗГ төрийн өмчит болон оролцоотой компаниудад ТУЗ-ийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагаар төрийн төлөөлөл болон ажиллаж буй хүмүүст өндөр шаардлага, бодит хариуцлага бүхий хяналт тавьж ажиллах чиглэл баримталж байна.
Мөн УИХ-ын 2017 оны Төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 69 дугаар тогтоолд үндэслэн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн менежментийг сайжруулж, улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар баталгаажсан 10.8 их наяд төгрөгийн өглөгийг бууруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн зардлыг багасгах, тэдгээрт ажиллагсдын тоог 2012 оны түвшинд хүргэх, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагын цалин, урамшууллыг оновчтой тогтоох зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой бүх компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, Гүйцэтгэх захирлуудад хугацаатай, эргэн тайлагнах үүрэг бүхий албан даалгавар өгч ажиллаж байна гэж байлаа.
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, өр, авлагыг багасгах, зарим компаниудад бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах, компанийн засаглалыг нь оновчтой болгох зэрэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх талаар санал боловсруулж, холбогдох яамдтай зөвшилцөн Засгийн газарт чиглэл авахаар хүргүүлжээ.
Тухайлбал, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-ыг нэгтгэн зохион байгуулах талаар салбар яамтай зөвшилцөн, энэ талаар Засгийн газраас чиглэл авахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн тус газраас "Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийг Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, Монгол Улсын Их хурлаар батлуулахаар тогтоолын төслийг бэлтгэж байгаа юм байна.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Монгол Улсын Их хурлаас батласан 2015-2016 оны өмч хувьчлалын үндсэн чиглэлийн биелэлтийг дүгнэж, хэрэгжээгүй асуудлуудыг цаашид хэрхэх талаар Засгийн газраас чиглэл авч ажиллаж байна. Үндсэн чиглэлийг 2017-2018 онд хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, зургаан байгууллагад бүтцийн өөрчлөлт хийхээр тусгасан гэж Ц.Ням-Осор дарга танилцуулгадаа онцоллов.
Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Д.Тэрбишдагва, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын дарга нар өндөр цалин авч байгаад ямар хариуцлага тооцсныг, цаашлаад ашиггүй ажиллаж байгаа компаниудыг цэгцлэх, татан буулгасан эсэх талаар илүүтэй тодруулсан юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Үйл ажиллагаа явуулж буй 87 компанийн санхүүгийн урьдчилсан төлөв байдлын судалгаа хийхэд дарга нар нь өр зээл тавьсан байх жишээтэй. Тухайлбал, “Монголросцветмет” ХХК гэхэд жилийн ашиг нь 40 тэрбум байхад, 80 тэрбумын өр тавьсан байна. Төрийн өмчийн компани болохоор дарга нар нь хариуцлага хүлээдэггүй.
Өнөөдөр манай газраас шинээр байгуулагдсан 11 төрийн өмчит компаниас 10-ыг татан буулгахаар болоод байгаа. Манай газраас Төлөөлөл хэрэгжүүлэх журмын дагуу нэг хүн хоёроос дээш компанийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д ажиллахгүй, ТУЗ-ийн дарга, гишүүдийн сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс ихгүй байх чиглэл барьж байгаа. Мөн гүйцэтгэх удирдлагатай зургаан сарын контрактын болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, хагас жил тутам ажлыг нь дүгнэж, гэрээ сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх зарчим баримтлана гэж байлаа.
Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва 2017 оны нэгдүгээр улиралд багтаан байнгын хорооноос өгсөн т