
2025.05.23
Хүний эрхийн индекс боловсруулах ажлын явцыг танилцуулж, санал авах ээлжит уулзалт боллоо
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах ажлын хүрээнд Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээ конвенцоор баталгаажуулсан хүний эрх тус бүрийн хэрэгжилтийг хэмжих үндэсний үзүүлэлт боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Уг ажлын явцыг Комиссын дэргэдэх иргэний нийгмийн байгууллага, төрийн болон судалгааны байгууллагын төлөөлөл, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, хуульчдад танилцуулж, санал солилцох уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдөр зохион байгууллаа.
Монгол Улс нь Хүний эрхийн үндэсний индекстэй болсноор хүний эрх, эрх чөлөөг бодитоор үнэлэх, хүний эрхийн чиглэлээр гаргаж буй ахиц дэвшлийг тодорхойлох, төрийн бодлого, шийдвэр хүний эрхэд суурилсан болох нөхцөл бүрдэнэ гэж ХЭҮК-оос үзэж буй юм.

Сэтгүүлч