УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.12.08

Ж.Энхбаяр: Нэг талын санаачилгаар асуудалд хандаад байгааг юу гэж ойлгох вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцэх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр асуулт асуусан юм.   

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын хүрээнд хэрэглэгддэг тариф худалдааны ерөнхий хэлэлцээртэй холбоотой нэмэл өөрчлөлтүүд яригдаж байгаа. Бид урд хойд хоёр хөрштэйгээ стратегийн түншлэлтэй орон.

Хамтын ажиллагааны хамгийн өндөр түвшний харилцааг хөгжүүлж байгаа. Хоёр хөрш маань ч дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд. Тиймээс хоёр талд харилцан ашигтай хэлэлцээр хийгдэх ёстой. Гэтэл манай хөршүүд манай бараанд өндөр үнэ тариф тавьдаг.

 Гэтэл манайх хоёр хөршийнхөө эцсийн бүтээгдэхүүн дээр нэн хөнглөлттэй  нөхцлөөр импортын бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ тухайд Засгийн газар, Гадаад хэргийн яам хооронд гадаад худалдааны тэгш бус байдалд ярьж байгаа зүйл бий юу?  

Саяхан манай улсын экспортын түүхий эдийн хураамж нэмэгдэж байна. Энэ тал дээр хоёр улс гаалийн тариф бусад худалдааны хураамжтай холбоотой зохицуулалт гэж байна уу? Нэг талын санаачилгаар асуудалд ингэж хандаад байгааг бид юу гэж үзэх вэ?

Гадаад хэргийн яамны эрхлэх ажлын хүрээнд гадаад худалдаа орж ирсэн. Энэ чиглэлээр Монгол улсынхаа уламжлалт ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг яаж экспортлох гээд байгаа юм. Хоёр хөрштэйгээ эн тэнцүү харицаж тэдний өндөр үнийг буулгаж харилцан ашигтай ажиллах стратегийн бодлого гэж юу байна. Энэ асуудал ямар учир шалтгаантай болоод өдий хүртэл нааштай шийдэгдэхгүй ирэв. Яагаад манайхтай харилцаа холбоотой байж ийм өндөр босго тавиад байна вэ?

Ажлын хэсгийн гишүүн н.Энхболд: БНХАУ-тай 30 хувиар тариф хөнгөлөх асуудал яригдаж байгаа

“Стратегийн түншлэлийн харилцаатай хөрш орнуудтайгаа экспортын тариф, тарифын үнэ буулгахын тулд Евро-Азийн холбоотой хамтран ажиллаж байгаа. Уг холбоонд ОХУ тэргүүтэй таван орон байдаг. Энэ холбоонд тодорхой санал тавиад ажиллаж байна. Харин БНХАУ-тай 30 хувиар тариф хөнгөлөх асуудал яригдаж байгаа. Хоёр хөрш улс маань Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. БНХАУ-ын ӨМӨЗО монголоос гаргаж байгаа нүүрс, зэсийн баяжмалын хураамжийг нэмэгдүүлсэн.