Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ
2023.07.06

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцүүлсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нэгдсэн хуралдаанд танилцууллаа.