Н.Учрал: Боломжгүй бол, шаардлагатай бол гэсэн нэршлийг хуульд оруулмааргүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төсөлд найруулгын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулж, анхаарах зүйл байгааг хэлж, холбогдох байнгын хорооны даргаас асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
"Боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын гэрээний хамт уг олон улсын гэрээг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж заасан байна.
Боломжгүй бол баталгаат хувилбарыг шаардахгүй юм шиг ойлгогдоод байна. Боломжтой гэдэг үгийг нэг мөр авч хаяад эх бичвэрийн хуулбар, баталгаат хуулбарын аль алиныг шаардана гэж зааж өгөх хэрэгтэй.
Хуульд боломжтой бол, шаардлагатай бол гэсэн нэршлүүдийг оруулж боломгүй санагдаж байна. 8 дугаар зүйлд Заавал соёрхон батлах тухай гэсэн заалт орсон байна. Соёрхон батлах гэдэг нь яг юу гэсэн үг болохыг нэр томъёоны тайлбар дээрээ дурдаж өгөх нь зүйтэй болов уу.
Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Соёрхон баталсан буюу нэгдэн орсон гэдгийг ялгаж оруулах нь зүйтэй."