Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.12.01

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү, Ш.Раднаасэд нар асуулт асуусан бөгөөд гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар хариулсан.

Гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураасан юм.

Ингээд Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад 49 гишүүн оролцож 36 гишүүн зөвшөөрч, 73,5 хувийн санал санал дэмжигдэж, хуулийн төсөл батлагдлаа.