2016.11.11

Албан журмын даатгалд хамрагдсанаар жолооч нар харьцангуй ухамсартай болж байна

Замын цагдаагийн газар, Албан журмын даатгагчдын холбоо өвлийн улирлын хальтиргаа, гулгаа үүссэний улмаас замын тээврийн осол, зөрчил гарч, түүнд хүүхдүүд их өртөж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 48 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний улмаас нас барсаны 5 нь нийслэлд гарсан хэрэг зөрчил юм. Тиймээс Замын цагдаагийн газраас орон нутгийн замд жолооч нар замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг сануулсан юм. 

"Албан журмын даатгалд хамрагдсанаар жолооч нар харьцангуй ухамсартай болж байна"

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав

"Жолооч нар албан журмын даатгалд хамрагдаж, жилд 40 орчим мянган төгрөгийн даатгал хийлгүүлснээр 5 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр авах боломжтой.

Хэрэв жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй жолооч осол, зөрчил гаргалаа гэхэд манай холбооны даатгалын сангаас хохирлыг барагдууллаа ч гэсэн буруутай этгээдээс буцааж нэхэмжилж авдаг.

Монгол Улсад 500 мянган гаруй тээврийн хэрэгсэл жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж, 22 тэрбум төгрөгийн даатгалын хураамж төлөөд байна. Үүнээс улсын хэмжээнд 17 мянга гаруй тээврийн осол, зөрчил гарч, 8 орчим тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

Статистик мэдээнээс харахад, зам, тээврийн осол, зөрчил тодорхой тоогоор буурч байгаагийн нэг шалтгаан нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсаны ач тус гэж үзэж байна.

Учир нь жолооч нар осол, зөрчил гаргаснаар дараа жил төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь өсдөг, хариуцлагагүй жолооч гэдгийг нь илтгэдэг. Замын цагдаагийн газар, Албан журмын даатгалын холбооноос явуулж буй суртал сурталчилгааны ажил ч үр дүнгээ өгч байна."

Сүүлийн хоёр жилд 100 гаруй хүүхэд зам, тээврийн осолд өртөж амь насаа алдаж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдал, сургууль, гэр орчмын орчинтой шууд холбоотой.

Тиймээс ч энэ талаар Замын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн эцэг, эхчүүдэд хандаж дараах зөвлөмжийг хүргэж байна. 

"0-10 насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчид хариуцлага тооцно"