2021.11.17
С.Ганбаатар: МАН өнөөдөр даатгалын 14 компанийн барьцаанд орсон байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө.
"1 сая жолоочийн эрсдэл, амь нас, аюулгүй байдлыг эдгээр 14 компанид тушааж байна. Иргэдээ хамгаалах бус эдгээр 14 компанийн олох тэрбум, тэрбумын ашгийг хамгаалж байна. Үндсэн хуулийн 5.4-т "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна" гэж заасан байдаг" гэлээ.
МАН энэ асуудлыг хэлэлцэхгүй гэдэг нь Үндсэн хууль зөрчиж буй эс үйлдэл юм. Түүнчлэн жолооч нарын төлөөллийн байгууллага, төлөөллийг оролцуулах ёстой гэдгийг С.Ганбаатар гишүүн онцолж байлаа.