УИХ
Засгийн газар
Нийслэл
УИХ
Засгийн газар
Нийслэл
Мэдээ
Хууль
Эксперт
Жиргэх
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан
2016.09.02
Д.Лүндээжанцан: Орхон гол хурцадмал байдалтай байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай
Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж баталсан юм.
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хуулийн төслийг танилцуулсаны дараа
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
“Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай олон жилийн турш анхаарал хандуулж ирсэн хүний нэг нь би л дээ. Киотогийн протоколын оронд гарч ирж байгаа гэж ойлгож байна. Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр нилээд ажлууд хийж ирсэн. Ер нь хүлэмжийн хийг ялгаруулж буй, уур амьсгал өөрчлөгдөх голлон нөлөөлж буй орнууд бол дэлхийн том гүрнүүд л дээ. Манайх шиг жижиг улс далбаан дор нь яваад байгаа болохоос биш. Дэлхийн дулаарал, цөлжилт ямар их хор хөнөөлтэй байна”
гээд Япон улсын жишээг дурдсан юм.
Мөн дэлхийн дулаарлын гол буруутнууд байгаль орчноо нөхөн сэргээх зорилгоор хөгжиж буй орнуудад ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх бол түүнд манай холбогдох яам анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Орхон голын асуудал хурцаар тавигдаж байгааг ч санууллаа.
Холбоотой
мэдээ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчи...
2020.07.30
Цар тахлаас сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хянах түр хороог байгуулна
2020.05.13
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав
2020.05.07
Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2016
09.22
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий
2016
09.02
Д.Тэрбишдагва: 100 тэрбум ам.доллараас Монгол Улс яаж хүртэх...
2016
09.02
Ж.Бат-Эрдэнэ: Өөрийн оронд ашигтай нөхцөлөөр хувиргах боломж...
2016
09.02
Ж.Энхбаяр: Яамны чиг үүрэг эрс нэмэгдэнэ
2016
09.02
Д.Лүндээжанцан: Орхон гол хурцадмал байдалтай байна
2016
09.02
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон...
АБГББХ-ны хуралдаан
2016
09.01
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг соёрхон...
2016
08.24
Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өр...