А.Бакей: Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн ардчилсан намын дарга болох учиртай
УИХ-ын гишүүн асан А.Бакей
2016.08.15

А.Бакей: Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн ардчилсан намын дарга болох учиртай

УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцпаа.

-Ардчилсан намын ҮЗХ- ны хурал энэ сарын 25-нд хуралдахаар товлогдоод байна. Энэ удаагийн хурлаар намын даргынхаа асуудлыг шийдэх ёстой гэж байгаа юм билээ. Та ҮЗХ- ны хурлаас ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Ямартай ч сонгуулийн үр дүн гарсны дараа ҮЗХ-ны хурап болох гэж байгаагаараа онцлогтой.

Тэр утгаараа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн хувьд хүлээлт үүссэн гэхэд болно. Ямар ч байсан энэ их хүлээлтийг үүсгэсэн гэдэг утгаараа үр дүнтэй болох учиртай юм. Хурлаа сайн хийхээс олон зүйл шалтгаалдаг.

Тэр утгаараа энэ удаагийн хурал санасан зорьсондоо хүрсэн тийм хурал болоосой гэж хүсч байгаа. ҮЗХ-ны хурлаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан. Үүнээс нэг асуудлыг нь шийдсэн.

-Ардчилсан намын Их хурлын товоо тогтож чадсаныг хэлж байна уу?

-Тийм. Арванхоёрдугаар сарын зургааны өдөр гэж хугацааг товлосон. Мөн хурлаар хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн.

Их хурлаар улс орны нийгэм эдийн засагтай уялдуулж улс төрийн илтгэл сонсоно. Түүнчлэн 2016 оны Их хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнгийн талаарх санал дүгнэлтийг сонсохоор болсон. Энэ асуудал дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа.

Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах ёстой.

Ардчилсан намын даргыг Их хурлаараа баталгаажуулна.

Энэ хурлаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь мэдээж намын дарга хэн болох вэ гэдэг асуудал байх нь гарцаагүй.

Өмнөх намын дарга нь өргөдлөө өгчихсөн байгаа тул шинэ даргыг сонгох асуудал анхаарлын төвд байна.

Ганц Ардчилсан нам гэлтгүй улс төрийн аль ч хүчин АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

-Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

-Тодорхой нэг хүний нэрийг хэлэхэд арай эрт байна. Сөрөг хүчний байр сууринд шилжсэн энэ үед намын даргад тавигдах шаардлага хамгийн түрүүнд тодорхой болох ёстой.

Шинээр сонгогдох намын даргын эхний шалгуур нь нэр цэвэр, нэр хүндтэй, бусдад болон нийгэмд нөлөөтэй, ажил хэрэгч, намынхаа хүмүүсийг эвдэн бусниулагч биш эалүүлэн нэгдүүлдэг сайн менежер байх учиртай.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байгаа нөхцөлд сөрөг хүчний дуу хоолой болж тэр тусмаа Ардчилсан нам гэдэг том улс төрийн хүчний үзэл баримтлал, ур ухааныг нийгэмд гаргаж чадах хүн байх шаардлагагүй.

Хэрэв тийм хүн гарч ирж чадахгүй бол Ардчилсан нам цаашаа алхана гэдэг хүндрэлтэй.

Ардчилсан намын ҮЗХ-ны энэ удаагийн хурал хийгээд намын Их хурал дээр үзэл баримтлалаа яалт ч үгүй шинэчлэх ёстой. Үүиийгээ бид хамгаалж, хөгжүүлж явах зайлшгүй шаардлага бий.

Ардчилсан нам бусад намаас илүү ачаа үүрэх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд зарим тал дээр энэ зүйлс бүдгэрсэн.

Тиймээс тал бүрээс нь дүгнэлт хийгээд айж эмээлгүй, намаа шинэчлэхийн тулд шүүмжлэх зүйл дээрээ шүүмжлэх хэрэгтэй. Өөрсдийн дутагдлыг нуух биш ил ярих цаг болсон. Бодлогоо бид шинэ түвшинд гаргаж ирэх цаг бол энэ мөч юм шүү.

-Өмнө нь юу саад болж байсан вэ?

-Ардчилсан нам эрх барьж байхад үндсэндээ албан тушаалын зорилго тавьсан мэт явцуу эрх ашиг нь хэтэрсэн. Ардын нам дээр ч гэсэн одоо тэр байдал ажиглагдаж байна.

Манай нам доторх фракциудын өөр хоорондын толхилцоон, утга учиргүй тэмцэл нь өнөөдрийн ялагдал хүлээх болсон гол хүчин зүйлсийн нэг мөн.

Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, ардчиллын үнэ цэнийг хамгаалж хөгжүүлэхээс илүү дотоодын тэмцэл нь их байсан. Одоо энэ байдалд цэг тавих цаг болсон.

Шинээр намын дарга болох хүн нэн тэргүүнд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох, ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалж, түүний төлөө тэмцдэг байх ёстой.

Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай.

-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон бүтээн байгуулалтыг хийсэн ч Их хурлын сонгуульд ялагдал хүлээлээ. Ард түмэнд ажил хийх нь чухал биш байсан юм биш үү. Нэг үгээр хэлбэл улсын хөгжил хамаагүй байсан мэт санагдлаа гэж танай намын зарим гишүүд хэлэх юм билээ?

-Өнгөрсөн дөрвөн жил тийм амар байгаагүй. Маш хүндрэлтэй цаг хугацааг бид туулсан.

Гадаад талдаа улс төр, эдийн засгийн таагүй орчинтой, дотооддоо эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь гүнзгийрсэн байв. Мөн хүчтэй сөрөг хүчний эсэргүүцлийн өөдөөс Ардчилсан нам сөрж ажилласан.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам дангаараа засаг барьсан гэхэд хэцүү шүү дээ.

Найман сарыг нь одоогийн эрх баригчид болох МАН-тай хамтран барьсан.

Түүнчлэн МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг гуйх, аргалах гэх мэтээр янз бүрийн байдлаар арай гэж тогтоож ирлээ. Улс төрийн маш хүнд нөхцөлд ажилласан гэж ойлгоорой.

Гэсэн хэдий ч Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд хоёр том зарчим баримталсан.

Нэгдүгээрт, улс орны эдийн засаг хүнд байгаа ч Монгол Улсынхаа хөгжлийн бүтээн байгуулалтыг урагшлуулъя гэсэн юм. Үйлдвэржүүлэх, орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэх мэтээр олон зүйлд сэтгэл гарган ажилласан. Энэ бүхэнд ахиц дэвшил гарсан юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд наад зах нь Улаанбаатар хотын нүүр царай хэрхэн өөрчлөгдсөн билээ.

Хоёрдугаарт, эдийн засаг хүндрэлтэй байсан ч ард түмний амжиргааг дордуулахгүй байх тал дээр хэрэндээ л хичээсэн юм шүү.

Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд алслагдсан аймгуудын шатахууны үнийг Улаанбаатар хотын түвшинд ижил үнэтэй байлгах, хүүхдийн мөнгийг үргэлжпүүлэн олгох тал дээр хичээл зүтгэл гаргасан ч сонгуулийн үр дүн санаанд оромгүй байдлаар эргэсэн.

Бүтээн байгуулалт хэдийгээр нүдний өмнө харагдаж байгаа ч ард түмэн ходоод хэр зэрэг цатгалан байна, мөр бүтэн байна уу гэх мэтчилэн өрхийн амьжиргаандаа тулгуурлан саналаа өгдөг нь харагдлаа.

Ардчилсан намын зүгээс санаачилсан сайн хөтөлбөрүүд байсан ч ард түмэн үр дүнг нь сайтар хүртэж амжаагүй байхад сонгууль явагдлаа.

Тухайлбал, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа, “Сайн хувьцаа” гэх мэтчилэн хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эрт эхпүүлсэн бол үр дүн өөр гарах байсан болов уу.

-Гэхдээ л Ардчилсан намын алдаа сонгуулийн дүнд нөлөөлсөн юм биш үү?

-Мэдээж манай намд алдаа бий. Алдаагаа бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Фракц хоорондын сөргөлдөөн утга учиргүй тэмцэл сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэгтэй ч санал нэгдэх учиртай.

Мөн орон нутгийн сонгуулийг Их хурлын сонгуультай хамт явуулсан нь зарим талаараа учир дутагдалтай гэдэг нь анзаарагдсан.

-Та хоёр Их хуралд суусан туршлагатай улстөрч. Ялангуяа сүүлийн дөрвөн жил хамгийн чухал байнгын хороодын нэг болох Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Шинэ байгуулагдсан Засгийн газар дэд сайдтай, үндсэн чиг үүргийн яамны тоо нэмэгдлээ гэх мэтчилэн сөрөг хүчин байхдаа хэлж байсан бүхнээсээ МАН буцлаа. Та юу бодож байна?

-МАН өнгөрсөн дөрвөн жилд тодорхой хугацаанд засаг хамтран барилцаж, дийлэнх хугацаанд сөрөг хүчин байсан.

Тэр үедээ хийж хэрэгжүүлбэл зохистой олон зүйлийг шахаж, шаардаж, ярьж байлаа.

Тухайлбал, давхар дээлийг тайлъя, дэд сайдгүй ажиллая, цомхон бүтцээр явъя, үр ашиггүй зардлыг таная, зээлийн хүүг бууруулъя гэх мэтээр маш их сайхан зүйлийг ярьсан.

Гэсэн хэдий ч тэр бүгдийг нь өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломж хомс байсан.

Давхар дээл тайлъя гэхэд л улс төр нь эмзэг байсан тул Засгийн газар нь уначих гээд байлаа шүү дээ. Үндсэндээ боломж олдолгүй аргалсаар байгаад дөрвөн жилийг өнгөрүүлсэн.

Харин одоо бол МАН-д хэн ч саад болохооргүй байна. Тэд үнэмлэхүй ялалт байгуулсан.

Тухайн үед ярьж байсан тэр сайхан бүхнээ хэрэгжүүлээд явах боломж нь тэдний гарт байгаа. Одоо эхнээс нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зарим зүйлсийг нь харж байхад арай ч дээ гэмээр хөдөлж байх юм.

Миний хувьд 2016 оны төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад бүсээ чангалах зарчмыг баримталсан төсөв болсон гэж үздэг. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийхээр болж байгаа юм билээ.

Энэ завшааныг ашиглаад тэр үед ярьж байсан бүсээ чангалах зарчмыг л барих хэрэгтэй. Бүсээ чангал гэсний зоргоор ард түмний гар дээр очих таван төгрөгийг тана, өрхийн орлогыг бууруул гэсэн үг биш. Хамгийн чухал нь нүсэр бүтцээ цөөлж зардлаа хэмнэх ёстой.

Нэгэнт л Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж дэд сайдгүй ажиллах бүтэц батлагдчихаад байхад хуульд өөрчлөлт оруулан бялуу хуваах за рчмаар явж болохгүй. Аливаа зүйл эхнээсээ хатуу зарчмаа бариад явах юм бол зөв замаар явдаг. Эхнээсээ буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо л тээнэ шүү дээ.

Ярилцсан: Э.ЭНХБОЛД