Ардчилсан нам дотор ямар ч зөрчил байхгүй
АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан боллоо.
ҮЗХ-ны хурлаар ямар асуудлыг ярилцахаар гишүүдэд мэдээлэл очсон болон сүүлийн үед намд үүсч буй дотоод зөрчил, үл ойлголцлын талаар Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд дараах тайлбарыг өглөө.
НИТХ-ын дарга Д.Баттулга “АН-ын төсөв нийслэлийн төсөвт албан ёсоор багтаж байгаа. Хэрээс хэтэрсэн амлалтыг бид өгөхгүй. Нийслэлийн нам мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа төв намаас гаргаж буй мөрийн хөтөлбөртэй уялдуулсан”
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Нам дотор ямар ч зөрчил байхгүй. Ардчилсан орон учраас хэн ч ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлж болно. Ер нь баялаг тойрсон, нам дамжсан бүлэглэлүүдийн тэмцэл өрнөж байна. АН дотор бол ямар нэгэн асуудал байхгүй” гэлээ.