2016.08.12
Ардчиллаа аврах үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлнэ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2016.08.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ардчилсан дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын талаар хоёр сарын хугацаанд үндэсний хэлэлцүүлгийг хийх ёстой. Хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүргээр хийх ёстой.
Наймдугаар сарын 25-нд товлосон Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар Ардчилсан намын даргыг сонгохыг эсэргүүцэж байна. Тийм учраас хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлүүлж байна” гэлээ.