2016.07.22

Малчдын нийгмийн баталгааг хангах хуулийн төслүүдийг шийдэх хэрэгтэй байна

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Чинзориг “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулсан амлалтуудаа богино хугацаанд салбарын сайдуудтай хамтран үе шаттайгаар хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу. 10 сард орон нутгийн сонгууль болно. Тэр сонгуульд сандал ширээний асуудал л ярьлаа гээд очиж болохгүй. Нийгмийн хамгааллын чиглэлээр амласан асуудлуудаас шийдээд, эрх зүйн орчинг бүрдүүлээд очих хэрэгтэй” гэлээ.