2016.07.22

Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарах ёстой

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Л.Энх-Амгалан гишүүнийг байнгын хорооны даргаар дэвшүүлж байгаад баяртай байна. Энэ салбарт олон ажлыг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд амжуулсан гэдгийг олон нийт үнэлдэг. Боловсролын салбарт олон түмнээс оноо өгсөн, шийдвэрлэх ёстой асуудал их бий. Эдгээр асуудалд түлхүү анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Сүүлийн найман жилд эрүүл мэндийн салбарын бодлогыг бариагүйгээс бодлогын алдаанд хүрсэн. Тиймээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарах ёстой” гэлээ.