2016.07.22

Боловсролын салбарын чанар, агуулгад хэрхэн анхаарах вэ?

Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа байр сууриа илэрхийллээ.

“Намын бодлогыг хэрэгжүүлж, иргэд сонгогчидтой харилцаж эргэх холбоотой ажиллахад энэ байнгын хороогоор хэлэлцэж буй асуудлууд, гаргасан шийдвэрүүд хууль тогтоомжид нийцэж иргэд, сонгогчдод хүрч байх нь намын цаашдын амжилтад нөлөөлнө гэж бодож байна. Боловсрол, эрүүл мэндийн асуудал бол манай намын гол багана болсон асуудал. Та боловсролын салбарт ямар байр суурьтай ажиллаж байна вэ” гэдгийг тодруулсан юм.