Их улс төрийн “эчнээ танил”
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.07.07

Их улс төрийн “эчнээ танил”

Ж.Эрдэнэбатыг зүтгүүлсэн хүн нь намын дарга М.Энхболд

Иймээс Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалахын тулд спикерийн суудлыг сонгосон юм.

Харин тэрбээр гүйцэтгэх засаглалаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад даалгахыг хүссэн гэдгийг ойрын эх сурвалжууд баталж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сай-дад Ж.Эрдэнэбатыг зүтгүүлсэн хүн нь намын дарга М.Энхболд. М.Энхболдын хувьд Ж.Эрдэнэбатыг сонгох болсон шалтгааныг мэргэжлийн Засгийн газар байгуулна гэх мөрийн хөтөлбөртэй нь холбон тайлбарлаж болно.

МАН мэргэжлийн Засгийн газар байгуулж, эдийн засгийн хямралаас гаргах мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ нь ч иргэдэд таалагдаж, үнэмлэхүй ялалт байгуулахад хүргэсэн. Тиймээс шийдлийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг дэмжиж, Ерөнхий сайдад зүтгүүлэв.

Гэхдээ дээр хэлсэнчлэн Ерөнхий сайдын сунгаа аядуу болоогүй юм. Уг албан тушаалд Ж.Эрдэнэбатаас гадна С.Бямбацогт, Ж.Мөнхбат болон Н.Энхболд нарын гишүүн нэр дэвшсэн байна. Дэвшүүлсэн хүн нь мөн л намын дарга М.Энхболд. Гэхдээ өнгөрсөн хугацаанд МАН-ын УИХ дахь бүлгийн даргаар ажилласны хувьд С.Бямбацогт нэгдүгээр эгнээнийх байсан гэж хэлж болно.

Өөрөө ч “Сөрөг хүчний үүргийг гүйцэтгэхэд оруулсан миний хувь нэмэр багадаагүй” хэмээн хэлж, салбарын сайдын суудлыг голж, зөвхөн Ерөнхий сайд болно хэмээснийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсны хувьд нэр дэвшиж болох хувилбар. Харин эцсийн мөчид буюу намын Бага хуралд зөвхөн Ж.Эрдэнэбатын нэр орж ирэн, олонхийн дэмжлэгээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байна.

2008-2012 онд Сэлэнгэ айм-гийн Засаг даргаар ажиллах болсноор тэрбээр намдаа бас нутагтаа танигдаж эхэлсэн. Харин 2012 оны УИХ-ын сон-гуульд аймгаасаа сонгогдон гарч ирснээр их улс төрд эчнээ танил болсон нэгэн. Товчхондоо тэр бол “битүү морь” юм.

Харин одоо тэрбээр Монгол Улсад гуравдугаар түвшний хүн боллоо. Аймгийн Засаг дарга, УИХ-ын төсвийн хяналтын хороон даргын

С.Бямбацогт "Сөрөгхүчнээр ажиллахад миний оруулсан хувь нэмэр багадаагүй" сонгуульт албыг хашсдныг эс тооцвол улс төрийн өндөр албан тушаалд очсон нь үгүй. Харин Засгийн газрын тухайд өмнөх парламентад Сангийн сайдаар найман сар ажилласан зурвас туршлага түүнд бий. Төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцөл, улс төрийн зөвшилцөл шаардсан хүнд үед салбарын сайдаар ажиллахдаа харин сайн нэртэй бууж байлаа.

Тэгвэл тэрбээр одоо салбарын яам биш гүйцэтгэх засаглалын кабинетыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хариуцах хүндхэн бөгөөд хүндтэй албыг бие даан гүйцэтгэх болж байна.