Анх удаа улсын стратегийн нөөцийг бүрдүүлж байлаа
Улсын нөөцийн газар үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Тиймээс тус газрын даргаар ажиллаж байсан, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхантай уулзаж ярилцлаа. Улсын нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан, улсын нөөцийн бүх агуулахыг орчин үеийн стандартын хэмжээнд аваачсан гээд түүнд ярих юм их бий.
-Улсын нөөцийн газрыг удирдан ажиллаж байсан дарга болгон өөр өөрийн гэсэн удирдах онцлог, хийж бүтээсэн зүйлтэй. Тэгвэл таныг энэ газрын удирдлагаар ажиллаж байх хугацаанд Улсын нөөцийн бухий л асуудал хууль зуйн дагуу явагддаг мундаг жишиг тогтсон гэдэг. Үүнээс яриагаа эхэлбэл ямар вэ?
-Миний хувьд 2008 оны нэгдугээр сард Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын даргаар томилогдож, 2012 онд ажлаа өгөх хүртлээ нийт дөрвөн жил, 11 cap энэ байгууллагыг толгойлж, үүрэг даалгавар гүйцэтгэж явлаа. Монгол Улсын нөөцийн тухай хууль 2007 онд батлагдаж, 2008 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Дараа нь Улсын нөөцийн бараа материалыг сэлгэх, шинэчлэх, гамшиг ослын үед зарлагадахтай холбоотой Засгийн газрын маш нууцын зэрэглэлтэй тогтоолууд гарсан. Бараа материал сэлгэх, шинэчлэх, хадгалах, хамгаалахтай холбоотой стандартуудыг гаргасан.
Ингэснээр Улсын нөөцийн тухай хууль, түүнтэй холбогдсон тогтоол, стандартын шинэчлэлийг хэрэгжуулэх, хуулийн хурээнд бүх ажлыг шинэчлэн зохион байгуулах том ажлыг миний удирдаж байсан баг бүрэлдэхүүн хийх үүрэг авсан. Ингээд зөвхөн улсын нөөцийг бүрдүүлэх биш түүнийг хадгалах, хамгаалах, сэлгэн шинэчлэх асуудлыг орчин үеийн технологид нийцүүлж, хэрэгцээтэй цаг үед гаргахад ямар ч аюулгүй байх чиглэлийг баримтлах үүднээс бид агуулахын аж ахуй, төхнологи гэж шинэ бүтэц, үйл ажиллагааг бий болгон ажиллаж байлаа.
-Нэг ёсондоо хууль эрхзүйн орчны хувьд бүрэн шинэчлэл хийгдэж, шинэ түвшинд очсон гэсэн үг үү?
-Тийм. Улсын нөөцийн бараа мате риалыг гаргах, сэлгэх шинэчлэх бух асуудал хуулийн хүрээнд хийгддэг болсон. Хууль гарахаас өмнө дээрх ажлуудыг тогтоол, шийдвэр, агентлагийн даргын тушаал заавраар хийж гүйцэтгэдэг байсныг болиод бүх асуудлыг яг хууль зүйн дагуу шийдвэрлэдэг болсон.
Тухайлбал, Улсын нөөцөөс бараа материал гарахад заавал Монгол Улсын Засгийн газарт асуудал оруулж, Засгийн газрын хурлаар, Засгийн газрын тогтоол шийдвэрээр бүх асуудал шийдэгддэг болсон. Эрхзүйн талд том өөрчлөлт оруулсан. Бид 2008-2012 онуудад Улсын нөөцийн бух хуулиудыг шинэчилж, бүх стандартыг бий болгож, бараа матөриалыг хадгалах технологитой болсон. Энэ бол энэ дөрвөн жилд хийгдсэн хамгийн том шинэчлэл. Тиймээс ч нөөцийн үйл ажиллагаатай холбогдсон хууль эрхзүйг дээд түвшинд хургэсэн асуудал гэж бид үздэг.
-Улсын нөөцийн газарт цалингаа тавьж чадахгүй, аж ахуйн аргаар ажилчдынхаа цалин мөнгийг олох үе байсан. Үүнээс болдог байсан уу Улсын нөөцийн газрын дарга нар элдэв асуудалд орооцолдсон хэл ам тасардаггүй байлаа. Энэ асуудал хууль эрхзүйн орчин бүрэн шинэчлэгдсэнээр үгүй болсон уу?
-Бид 2008 онд яг ажил аваад л Улсын нөөцийн тухай хуулийг мөрдөж эхэлсэн. Тиймээс аж ахуйн аргаар үйл ажиллагаа явуулдаг байдлыг бүрэн зогсоосон. Биднээс хойш өнөөг хүртэл бүх асуудал хуулийн хурээнд шийдвэрлэгдэж байгаа. Нэг ширхэг шүдэнз ч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр л нөөцөөс гарна. Тийм учраас эрсдэл байхгүй болсон.
Яахав дээ, тухайн үедээ эрхзүйн актууд нь янз бүр байсан , дарга нарт жижиг эрх мэдэл олгож байснаас үүдээд улсын бараа материалыг сэлгэн шинэчлэхтэй холбогдуулаад хамтран ажиллагч байгууллагатайгаа гэрээ, контракт хийгээгүйгээс өнөө аж ахуйн нэгж нь цаг хугацаандаа бараа матөриалаа хүлээлгэн өгөхгүй, дутаасан, төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжид эрх олгосноор өр авлага үүссэн зэргээс болоод хариуцаж байгаа хүмүүст ажлын хариуцлага тооцогдох асуудал байсан.
Харин 2008 оноос хойш бараа материал сэлгэн шинэчлэхтэй холбогдуулан гэрээ, контракт хийхдээ барьцаа авах, урьдчилгаа хөрөнгө байршуулах зэргээр улсын өмнөөс гэрээ
хийхдээ аюулгүйн нөхцөлийг хуулийн дагуу хангуулж, баталгаажуулж байсан учраас бараа материалын сэлгэлт, шинэчлэлт дээр өнөөг хүртэл дутагдал гараагүй.
-Мөн энэ үеэр иргэд, аж ахуйн нэгжтэй холбоотой нэлээд өр авлага үүссэн байсныг цэгцэлсэн гэдэг байх аа?
-Биднийг ажил хүлээн авахад иргэд, аж ахуйн нэгжтэй холбоотой 5,7 тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байсан. Тухайн үед ажиллаж байсан манай албан хаагчид, улсын нөөцийн 34 салбарыг удирдаж байсан удирдлагууд, манай нягтлан, нярав, мэргэжилтнууд хамтарч, гар сэтгэл нийлэн ажилласны үр дүнд 2008-2012 оны хооронд энэ их өр авлагын 4,7 тэрбумыг нь мөнгөн хөрөнгөөр барагдуулсан. Үлдсэн 900-гаад сая төгрөгийг буцаан төлөлтийг нь баталгаажуулаад, графикт оруулаад төлөлт хийгдэхээр болгосон. Үүнээс хойш улсын нөөцийн бараа материал дутах, алга болох эрсдэл үгүй болсон. Тэр үеэс өнөөг хүртэл энэ газрыг удирдаж байгаа удирдлагууд ч хууль дурмийн дагуу явж байгаа болохоор нөөцийн бараа матөриал дутах, алга болох зүйл бүрэн тасарсан гэж хэлж болно.
-Тэгэхээр Улсын нөөцийг бүрдүүлэх асуудал нэн тэргүүнд яригдах ёстой. Энэ бүрдүүлэлт ямар шатанд хийгдэж байв?
-Улсын нөөцийн бараа матөриалын тоо хэмжээ, цар хүрээг бид 10-20 дахин өсгөсөн. Too хэмжээ улсын нууцын зэрэглэлд байдаг учраас төдөөс төд гэж тодорхой хэлэх боломжгүй. Гэхдээ ийм хэмжээнд нэмэгдсэн гэж ойлгох ёстой.
Мөн анх удаа стратегийн нөөцийг бүрдүүлж байлаа. Монгол Улс өөрөө тариа буудайгаа тарьж, ургуулж, түүнийгээ хадгалж, эргээд үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, өөрийн ургацаар хан- гах асуудлыг Атрын гуравдугаар аянтай зэрэгцүүлэн бий болгосон. Тэр бий болгосон бараа матөриалыг хадгалах, стратегийн нөөц бүрдүүлэх асуудлыг анх удаа Монгол Улсын Засгийн газарт асуудал болгон оруулснаар ОБЕГ-ын Улсын нөөц дээр 37 мянга, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр улсын стратегийн нөөц гээд 63 мянга, нийтдээ 100 мянган тонн буудайг Монгол Улсын хэмжээнд анх удаа стратегийн нөөцөд авч, хадгалж, сэлгэж, шинэчлэх асуудлыг шийдэж байсан. Энэ нь бараа материалыг хадгалж, хамгаалах явцад бий болсон манай хамгийн том нөөц юм Хоёр дахь том нөөц бол нефть, шатахууны нөөц. Тухайн уөд шатахууны нөөцийг улсын хэмжээнд 30 хоног байхаар тооцож нөөцөлдөг байлаа. Энэ талаар Засгийн газрын маш нууцын тогтоолд оруулаад ямар ч үед Монгол Улө нь 90 хоногийн шатахууны нөөцтэй байх ёстой гэсэн асуудлыг шийдвэрлэлүүлсэн. Үүний 30 хоногийн нөөцийг нефть импортлогч компаниуд өөр дээрээ хадгалах улсын нөөц 45-60 хоногийн нөөцтэй байхаар шийдвэрлэж байсан.
-Энэ их нөөцийг хадгалах хамгаалах агуулах, сав тэр үед хүрэлцээтэй байв уу?
-Тухайн арга хэмжээтэй холбогдуулаад бид шатахууны нөөцийн гурван том сүлжээг бий болгосон юм. Баян-Өлгий, Завхан, Ховд аймгуудад баруун бүсийн аюулгүй байдлыг хангах нөөцийн агуулахуудыг төвлөрүүлж, нөөц бүрдүүлэлтээ агуулахынхаа хэмжээнд 80 хувьд хүргэж хадгалах шинэ систем бий болгож байсан. Мөн Дорнодод, газар тариалан эрхлэлтийн бус нутгийн онцлогийг харгалзаад Баруунхараа, Дарханы чиглэлд шатахууны агуулахуудыг бий болгосон.
Дорноговь аймагт өөрийн хучин чадлаар анх удаа 10 мянган тонн шатахуун хадгалах хэмжээтэй агуулахыг 2009 онд ашиглалтад оруулж, уйл ажиллагааг нь эхлуулж байлаа. Тэнд шинээр улсын нөөцийн агуулах барьсантай холбогдуулаад Гал унтраах гуравдугаар зэрэглэлийн анги байгуулагдсан. Ингэснээр Дорноговь аймгийн Айраг суманд төрийн тусгай чиг үүрэг бүхий 100 хүний бие бүрэлдэхүүнтэй анги, салбарууд анх удаа бий болсон нь тухайн орон нутагтаа, бүсдээ хамгийн том бүтээн байгуулалт болж байсан. Түүнчлэн НИК-ээс төрийн өмч рүүзарим агуулах сав хураагдаж байсныг бид сэргээн засч бараа материалаа шинэчлэх өөрийн гэсэн баазуудыг бий болгож байсан. ер нь энэ үөд л анх улсын нөөцөд агуулахын төхнологи гэж шинэ систем бурэлдсэн гэж ойлгож болно.
-Үнэндээ Улсын нөөцийн бас нэг гол асуудал нь бүрдүүлсэн нөөцөө хадгалах, хамгаалах. Тиймдээ ч агуулах савны төхнологийн асуудал их яригддаг. Харин таны үед улсын нөөцийн агуулахууд төхнологийн хувьд бүрэн шинэчлэгдэж, бараа матөриал хадгалах, хамгаалах хэмжээнд хурөэн гэдэг юм билээ. Улсын нөөцийн мэдэлд байгаа бух агуулахыг шинэчилж орчин уөийн стандартад нийцүүлнэ гэдэг амаргүй ажил байсан биз?
-Хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үед улсын нөөцийн бараа матөриалыг бий болгодог, хадгалдаг газрууд, ялангуяа хөдөө аж ахуйн бараа матөриалын агуулах савууд бух суманд байсан. Яг төхнологийнхоо дагуу бугд байсан. Гэтэл нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж, социалист өмч байхгүй болж, бух зүйл хувьд шилжсэн. Нэгдэл тарсан. Цэнхэр, ягаан тасалбараар нэгдлийн өмчид байсан хөрөнгийг бугд хуваагаад авсан байсан. Тийм учраас хөдөө аж ахуйд байсан энэ агуулах савууд бугд иргэдийн гар дээр очсон.
Харин 2000 оноос улс орны аюулгуй байдлыг хамгаалах, ялангуяа ХАА-гаа эрсдлээс хамгаалахад Улсын нөөцтэй байх ёстой юм байна, аюулгүйн хадгалалт хамгаалалт байх ёстой юм байна гэдэг асуудал тавигдаад хуучны агуулах савуудыг эргээд сэргээх хэрэгтэй болсон. Тэгэхдээ ямар ч байсан аймаг, сум бүрт салбартай больё гээд хуучин ажиллаж байсан агуулахуудыг буцаан худалдан авч, улсын өмч болгох асуудал шийдвэрлэгдэж, хэрэгжиж байсан. Гэхдээ хуний гараар дамжаад ирсэн юмнууд бүгд ашиглах, бараа матөриал хадгалахад хүнд нөхцөл байдалтай болсон байсан.
Улсын нөөцийн газрын дарга байсан Ж.Бямбаноров даргын уөэс эхлээд тус агуулахуудыг буцаан худалдаж авах ажил хийгдэж эхэлсэн бол миний үед тэр агуулах савуудыг яаж бараа матөриалыг хадгалах стандартыг хангах хэмжээнд болгох вэ гэдэг асуудал босч ирсэн.
-Тухайн үед том объект хувьчилж авсан иргэд зүгээр л балгас болгож орхих нь элбэг байсан. Ялангуяа хөдөө орон нутагт. Тэгэхээр буцааж худалдаж авсан агуулахууд нэлээд хэцүүхэн л юмнууд байсан байх даа?
-Аймаг болгонд нэг, түүнээс дээш тооны агуулахууд байлаа. Бүгд шахам 70, 80- аад оны дундуур баригдсан барилгууд. Зарим нь Сангийн аж ахуйнууд байгуулагдахад ЗХУ-аас барьж өгч байсан гайгуй барилга, байшинтай. Зарим нь 70, 80-аад оны барилгажилт идэвхжсэн үед манайхны өөрсдийн барьсан чулуун склад савнууд. Шал нь байгалийн хөрстэй, төхнологийн дагуу бараа материал хадгалах боломжгүй. Хадгалсан бараа материал илжирэх, хөгцрөх, норох аюултай. Хүнд үе байсан.
Их олон склад байсан. Бүгд л тийм байсан. Энэ үед бид газрын зохион байгуулалтаа шинээр хийж, агуулахын төхнологийн хэлтэс гэж бий болгоод зураг төсөв гаргаад бух агуулах саванд графикаар засвар хийхээр болсон. Бүх бараа материалын агуулахуудаа нар салхи ордог цонх савтай болгох, дусаал гоождогийг нь болиулах, шалыг нь битондох, бараа матөриал тавьдаг подоонтой болгох, бүтээлэгтэй болгох гээд шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан. Агуулахуудаа бүгдийг шинэчлэх ухааны үндэстэйгээр засварлаж шинэчилсэн. Г адна хашаа хороог нь хүртэл янзалсан. Дөрвөн жилийн хугацаанд 34 салбарын үйл ажиллагаатай холбоотой бух агуулахад rap хүрч, шинэчилж сайжруулах тал дээр том бүтээн байгуулалт явагдсан.
Тийм учраас энэ дөрвөн жилд нөөцийн бараа материалын хадгалалт хамгаалалт, сэлгэн шинэчлэлт хууль эрхзуйн хувьд ч шинэчлэгдсэн. Хадгалах, хамгаалах агуулах савны хувьд ч буран шинэчлэгдсэн. Уунийг шинэчлэхэд тухайн уөийн удирдлага болох Шадар сайд М.Энхболд, ОБӨГ-ын дарга, тэргуун комиссар Ц.Амгаланбаяр, Улсын нөөцийн биө бурэлдэхуунд ажиллаж байсан албан хаагчид бугд хичээж зүтгэж ажилласан. Ялангуяа Шадар сайд М.Энхболд, ОБӨГ-ын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр гэсэн төрийн хар ухаантай удирдлагуудтай хамтарч ажилласаны үр дүнд би төрийн албыг нэр төртэй авч явсан гэж боддог.
•Та дээр шатахууны болоод буудайн стратегийн нөөцийг бүрдүүлсэн талаар ярьсан. Монгол орон мал аж ахуйн орон учраас мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах нөөц бүрдүүлэх асуудал бас нэн чухалд тооцогдох учиртай. Энэ чиглэлд ямар ажил хийгдэж байв?
-Стратегийн нөөц гэдэг аль ч улсад нэг ноймерт тавигддаг асуудал. Манай улс мал аж ахуй голлосон үндэсний стратеги бүтээгдэхүүнээ нэн түрүүнд бий болгодог. Тиймээс 21 аймагт бүгдэд нь улсын нөөцийн өвс тэжээлийн агуулахууд бий. Зарим стратегийн агуулах гурваас дөрвөн аймгийн нутаг дамнасан байсныг бид шинэчлээд аймаг болгонд аюулгүйн нөөцийг хангах улсын хэмжээний стратегийн агуулахыг бий болгосон. Энэ нь тухайн орон нутагт байгаа мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах, өвс тэжээлээр хангах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бод малыг хонин толгойд шилжүүлснээр тооцоод, ямар ч байсан өвөлжөөндөө яг cap тэжээх нөхцөл байдлыг бий болгох аюулгүйн нөөцийг бэлтгэдэг.
Нөөцийн хуулиар аюулгүй нөөцийг гурван түвшинд бэлтгэхээр болгосон. Нэгдүгээрт үндэсний аюулгүй байдлыг хангах Улсын нөөц, хоёрдугаарт аймаг орон нутагт гамшгийн нөөц гэж байна. Орон нутгийн гамшгийн нөөц нь тухайн орон нутагт байгаль цаг уурын ямар нэгэн нөхцөл байдал ууссэн уөд ялангуяа мал аж ахуйтай холбоотой эрөдэл дээр хэрэглэгдэх орон нутгийн өмч хөрөнгөөр бий болсон нөөц. Дараа нь аж ахуй нэгж байгууллага бүр өөрсдийн аюулгүйн нөөцтэй байх ёстой. Тухайлбал, фермерууд өөрсдөө нөөцтэй байх ёстой.
Энэ бүхнийг бид хуулийн хурээнд зөв зохицуулалтад оруулсан учраас өнөөдөр аливаа байгалийн гамшиг ослын уөд эрөдэл бага уурдэг болоод байна. Ялангуяа 2015-2016 оны өвлийн зуд турханыгМонгол Улө мал сургийн гарз хохирол тун багатай даван туулсан. Энэ бол хуулийн зөв зохицуулалтыг харуулж байна гэсэн үг юм.
-Улс орон даяар картын бараанд шилжсэн хунд хэцүү цаг үөийг Улсын нөөц л нуруундаа үүрч гарсан байдаг. Ийм эрсдэлийг шшрэх шаардлага таныг удирдаж байх үед Улсын нөөцөд тулгарч байв уу?
-Улсын нөөц бол улс эх оронд тулгамдсан асуудал үүссэн үед л хэрэглэгддэг, тэр ид шид нь гарч ирдэг ийм л эд. 2011 онд шатахууны хомсдол бий болсон. Манай улс шатахуун импортлодог нэг л сувагтай байлаа. Гэтэл шатахуун нийлүүлэлт тасалдаж, манай үндэсний үйлдвэрлэл, уул уурхайн салбаруудын ажил зогсох эрсдэл үүссэн. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрыг толгойлж байсан Ерөнхий сайд С.Баяраар ахалсан ажлын хэсэг ОХУ-аас шатахууны нөөцийг хангах асуудлыг хэлэлцэж, бусад улс орнуудаас шатахуун импортлох гарцыг хайж, сувгуудыг бий болгож байсан. Тухайлбал, БНСУ, Казахстан, Өвропын орнуудаас шатахуун оруулж ирэх сувгуудыг нээсэн. Зөвхөн нэг боомтоор шатахуун орж ирдэг байсныг хоёр боомтоор оруулж ирдэг болгосон. Ялангуяа Замын-Үүдэд ачих буулгах шинэ төхнологи тавиад, цаанаас оруулж ирэх бодлогыг баримталж эхэлсэн.
Тэр үед Улсын нөөц ямар ач тустай вэ гэдгийг харуулсан. Улсын нөөцөд байгаа бүх шатахууныг Улаанбаатар хотын бүх тээврийн байгууллагуудад графикаар түгээж, ямар ч эрсдэл хомсдолгүйгээр ажиллах нөхцлийг бий болгох, мөн ид тариалалт эхэлж байсан үе учраас газар тариалан эрхлэлтийн аж ахуйн нэгжүүдийг шатахууны тасалдалгүйгээр хангах, уул уурхайн чиглэлийн томоохон аж ахуйн нэгжийн уйл ажиллагааг зогсоохгүйн тул улсын нөөцөөс шатах тослох матөриалыг хуваарийн дагуу олгож байх гээд олон асуудал Улсын нөөцөөс шийдэгдэж байлаа. Энэ бүхнийг тасалдуулалгүй бид хоёр cap шахам барьж чадсан. Тэр хооронд Засгийн газар нефть импорлох асуудлыг шийдвэрлэж, ямар ч байсан эрсдэлгүйгээр дараагийн ажилтай залгаж байсан түүх бий. Энэ бол тухайн ажлыг хариуцаж байсан үед шийдвэрлэсэн нэлээд томоохон байр суурь эзлэх асуудлын нэг гэж боддог.
-Энэ бүх ажлыг гардан гүйцэтгэхэд тухайн үед ажиллаж байсан албан хаагч, мэргэжилтнүүдийн оролцоо их. Сайн мэргэжилтэн, албан хаагчидгүй бол ажил явуулах бэрх. Тэгэхээр боловсон хүчний талаар ямар бодлого хэрэгжүүлж, ажиллаж байв гэдэг сонин байна?
-Улсын нөөцийн мэргэжсэн албан хаагчийг бий болгох гэсэн дотоод боловсон хүчний бодпогыг баримталж байлаа. Ялангуяа хуульч, эдийн засагч, нефтийн мэргэжилтэн, ХАА-н агрономиуд, бараа матөриал судлаач нар гээд албыг шинэ залуу боловсон хүчнээр хангаж ажилласан. Сонгон шалгаруулалтыг орон нутгийн хэмжээнд, улсын салбаруудынхаа хэмжээнд зохион байгуулж байлаа. Тийм учраас Улсын нөөцөд мэргэшсэн хүмүүс бий болсон. Түүнчлэн гадаад харилцааг хөгжүүлж, ОХУ, Европын холбооны улсуудын Нөөцийн сапбаруудын үйл ажиллагааны арга туршлагыг судлах, тэнд боловсон хүчнүүдээ бэлтгэх, үзүүлж харуулах, мөн гадаадын бараа материалын хадгалалт хамгаалалт дээр ямар шинэ технологи байна вэ гэдэг дээр сургах асуудпыг шинэ шатанд гаргасан.
ОХУ-ын ТОРЖОК гэж Улсын нөөцийн боловсон хучин бэлтгэдэг сургууль байдаг. Туунд жил болгон ОБӨГ-ын Улсын нөөцийн ажилтнууд курс сургуульд явж байна. Орос бол хаант засгийн үеэсээ эхлээд л энэ аюулгуйн нөөц гэдэг зүйлийг бий болгосон мундаг том уламжлалтай, туршлагатай газар. Түүнээс сурах юм бидэнд олон байна. Тиймээс манай албан хаагчид жил болгон курс сургуульд явж, ажилдаа дэм тус болох юмыг харж, авчирч, мэдлэг туршлагаа дээшлүүлж байгаа гэж ойлгож болно.
Дээрээс нь манай орон нутгийн салбаруудын албан хаагчид энэ албандаа он удаан жил болж туршлагажсан албан хаагчид байдаг. Бүр эцэг, эхээсээ энэ ажил үүргийг нь өвлөж авсан хүмүүс бий. Ийм залгамж халаатай болохоор бараа материалыг хадгалах, хамгаалах, сахих, аюулгуй байлгах тал дээр сэтгэл нэгтэй, тогтвор суурьшилтай байхын давуу тал харагддаг байсан. Тийм учраас орон нутгийн няраваас бараа матөриал дутна, чанаргүй болно гэсэн асуудал бараг гардаггүй. Чин сэтгэлээсээ ажил үүргээ гүйцэтгэдэг хүмүүсийн чанар энэ дээр их харагддагийг мэдэрсэн.