2016.06.08
Аврах, гал унтраах 57 дугаар ангийг шинээр нээлээ
Тэс суманд аврах, гал унтраах 57 дугаар анги шинээр нээгдлээ.
Ингэснээр Тэс сумаас гадна хөрш зэргэлдээ дөрвөн суманд, мөн хил орчимд гарч болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Эдгээр дөрвөн сум руу аймаг, орон нутгаас буюу хамгийн ойр Тосонцэнгэл сумаас тусламж явуулахад ч цаг хугацаа их алддаг. Аль болох богино хугацаанд, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх хэрэгтэй байна. Аврах анги байгуулснаар энэ боломж бий боллоо” гэлээ.