Би аль ч тойрогт нэр дэвших эрхтэй
УИХ дахь МАН-ын бүлэг хурапдаж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад байгаа Ж.Батзандан гишүүний санаачилсан "Нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ” хуулийг дэмжихээр байр сууриа нэгтгэжээ.
Тус хуулийн төслийг Ж.Батзандан нарын гишүүд 2013 онд өргөн барьж байсан өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байсан юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хэлснээр УИХ-аар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Төсвийн байнгын хорооны даргыг томилох асуудлыг ярихаар төлөвлөсөн. Гэтэл АТГ-ын даргыг томилох асуудал хэлэлцэх асуудлын хуваарьт багтаагүй нь АН- ынхан хууль зөрчсөн үйлдэл гэлээ. Энэ үеэр Бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та УИХ-ын сонгуульл аль тойргоос нэр дэвших вэ?
-Ховд аймагт нэр дэвшинэ. Хуулийн дагуу тус аймагт гурван мандат олгож байгаа. Миний хувьд аль ч тойрогт нэр дэвших эрхтэй. Ардчилсан намынхан намайг ялалт байгуулах вий гэсэн болшомжлолоор хандаж байгаа юм билээ. Жишээ нь, аавын минь төрсөн сумыг нэг тойрогт, ээжийн минь төрсөн сумыг өөр нэг тойрогт, миний төрсөн сумыг нөгөө тойрогт нь хуваарилсан байна лээ. Гэхдээ миний хувьд Ховд аймагт, УИХ- ын сонгуулийн 35-р тойрогт дэвшинэ.
-УИХ-ын дарга. АН-ын дарга З.Энхболд оффшор дансны асуудалд холбогдсон гишүүдээ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Бусад намынхныг ч уриалсан байгаа шүү дээ. Танай нам оффшор дансны асуудалтай холбоотой хүмүүсээ нэр дэвшүүлэх үү?
-Оффшор данстай бол хадны мангаа гэж хандаж болохгүй. Монгол Улсад 1993- 2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Найман тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Гадаадын хөрөнгө оруулалтаар манай улс хөгжиж, эдийн засаг сайжирсан. Харин гадаадьга хөрөнгө оруулагчдыг үргээснээс болж өнөөдөр эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал муудаж байна гэж бид ярьдаг. Тэгвэл гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг юм байна. Монгол Улсад хөрөнгө оруулалтгай нийт аж ахуйн нэгжийн 920 нь оффшор компани юм байна.
Жишээлбэл, “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү колл” зэрэг компаниуд бүгд оффшор компани юм билээ. Ингээд үзэхээр оффшор компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан уу, хуульзөрчсөн үү гэдэг асуудал. Оффшор компанийн хувьцаа эзэмшиж байгаа, данстай нөхөд хуулийн хүрээнд олсон : орлогоороо оффшор компанийн данстай болсон уу, хууль бусаар олсон орпого, авлига авсан мөнгөөрөө тзр компанийн хувьцааг авсан уу гэдгээрээ ялгаатай байх ёстой. Оффшор болгоныг муухай гэж бопохгүй. Хууль зөрчсөн үйлдлээрээ оффшор компанийн данса нд мөнгө байршуулсан бол яах аргагүй асуудап. Түүнээс бус “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Хүннү колл” зэргийг оффшор гэж цоллох юм бол Монгол Улсад оруулж ирсэн хөрөнгө оруулалт гараад явчих байх.
-Хуульд зааснаар намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ энэ долоо хоногт тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. МАН-ын Бага хурал хэзээ хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах вэ?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа тавдугаар сарын 23-27-ны хооронд үргэлжилнэ. Үүнээс өмнө Бага хурлаа зарлаж, нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Ер нь тавдугаар сарын 25, 26, 27-ны аль нэгэнд хуралдах байх.