Б.Саранчимэг УИХ-д нэр дэвшинэ
2016.05.11

Б.Саранчимэг УИХ-д нэр дэвшинэ

Нийслэлийн НАМЭХЦ-ны дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Саранчимэг УИХ-Д Баянзүрх дүүргээс нэр дэвших юм байна.

Тэрээр НИТХ-д эмэгтэйчүүдийн байгууллагын даргын хувиар намынхаа хүүхнүүдийг дэмжиж, есөн эмэгтэй оруулахаар шийдүүлж чадсан байна. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн байгууллагаа чадварлаг удирдаж нийгмийн чиглэлийн олон ажил санаачлан хийсэн мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг  хөл дээр нь босгож  олон нийтэд сайн үнэлгээ авсныг нь үндэслэн нам нь түүнд УИХд дэвших эрх олгож байгаа бололтой.

Хоосон талд цэцэрлэгт хүрээлэн босгож чадсан амжилт бол яах аргагүй түүнд ногдоно.  Монголын улс төрд өөрийн хүч, хөдөлмөрөөрөө үнэлэгдэж чадсан цөөн эмэгтэй нэг бол  “Эко хатагтай” гэх нэр зүүгээд байгаа Б.Саранчимэг юм.  МАН-ын удирдлагууд эмэгтэйчүүдээ дэмжиж ийнхүү боломж олгож байгаа нь сайшаалтай.  Ардчилсан нам мөн ийм жендэрийн мэдрэмжтэй байгаа гэж найдъя.