“Монгол Цэргийн Өдөр”-ийн Мэндчилгээ
УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболд
2016.03.18

“Монгол Цэргийн Өдөр”-ийн Мэндчилгээ

Монгол цэрэг эрс, Монголын ард түмэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, эрдэм чадал, эрч хүчтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол гэдэг эрхэм нэрийг дэлхийн дайтад хүргэж, эзэнт гүрнийг байгуулж,  төрөө мандуулсан түүх бол "Монгол цэрэг” хэмээх хатан зоригтой, эрэлхэг дайчин, баатар эрсийн уухайн түрлэг, ухааны цараа байсан юм. Монгол төр, монгол цэрэг хоер мөнхөд хүйн холбоотой. 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол ардын журамт цэргүүд Хиагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан учир энэ өдрийг Ардын цэргийн баяр болгон тэмдэглэж байхаар БНМАУ-ын Багахурлын тогтоол 1946 онд гарч, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Өнөөдөр монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ энхийг сахиулах ариун үйлсэд өргөнөөр оролцон дэлхийн халуун цэгт алдар суугаа мандуулж явна. Энэ бол агуу түүхт монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ мөн.

Зэвсэгт хүчин цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Монгол Ардын Нам санаачлагч нь байж, идэвхтэй оролцож ирсэн. Цаашид цэргийн ачбан хаагчдын найгмийн асуудлыг ишйдвэрлэх, орон сууц хангамжийг сайжруулах, тэтгэврийн зөрүүг арилгах, орчин цагиин зэвсэглэл бүхий цомхон чадварлаг зэвсэгт хүчнийг бий болгох асуудал тулгамдсан зорилт болж байгааг бид сайн ойлгож байна.

Түүх ихт монгол цэргийн яруу алдрыг өндөрт өргөж яваа Та бүхнийг Монгол төрийн алтан сүлд, монгол цэргийн босоо цагаан хийморь үеийн үед ивээж явах бдлтугай. Мөнхөд мандай бадрах Монгол Улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монгол төрийн ноён нуруу төвшин байг

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболд