2016.04.13

Монголын төрд Үндсэн хуулийн хямралт байдал нүүрлээд байна

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдсэн байна. УИХ-ын отгон чуулганаар ямар асуудлыг голлон хэлэлцэх вэ? Таны хувьд ямар асуудалд шийдэл гарц эрэлхийлээсэй гэж бодож байна?

2012 оны сонгуулиас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрч, хамгийн отгон чуулган саяхан нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар хуулийн дагуу 2017 оны үндсэн чиглэл, 2018 оны төсөөлөл, 2015 оны төсвийн гүйцэтгэл зэрэг хэлэлцэх асуудлууд бий.

Өнгөрсөн дөрвөн жилд улс орны амьдралд юу болов? гэдгийг энэ отгон чуулганаар үнэлэлт, дүгнэлт өгч, гарах гарцыг эрэлхийлээсэй гэж бодож байна. Хамаагүй их зүйлийг хэлэлцвэл алдаа гаргах байдал ажиглагдаж байна. Тиймээс аль болох нэн шаардлагатай, цөөн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй.

Яг энэ үед УИХ-ын даргыг огцруулах шаардлага бий юу?

УИХ-ын даргыг огцруулна гэдэг асуудал бол ямар нэгэн шоу биш. Хариуцлага алдсан хүнтэй хариуцлага тооцож байж, төр засгийн ажил цэгцтэй, журамтай явах ёстой. Бид өмнө нь Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулах  тухай ярьж байсан. Харамсалтай нь хариуцлага тооцох ёстой гэж их ярьдаг хэрнээ хариуцлага тооцох сонирхол байхгүй байсаар дөрвөн жил өнгөрлөө.

Хариуцлага тооцох асуудал огтхон ч шоу биш. Монголын төрд эдийн засгийн хямрал, улстөрийн хариуцлагагүй байдал, эрх баригч намын дотоод зөрчил, Үндсэн хуулийн хямралт байдал нүүрлээд байна. Бид өнгөрсөн 26 жилийн түүхэнд эдийн засаг, улстөрийн амаргүй замыг туулсан. Гэхдээ Үндсэн хуулийн хямралтай байдалд хүрч байсан удаагүй.

          Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү