АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н. Ганболд даргаа ажлаа хүлээлгэж өгөх гэж буй байдлыг хараад ний нуугүй хэлэхэд айдастай байна. Гүйцэтгэх ажил замбараагүй болчих юм биш биз?
Авилгын даргыг байхгүй болгоод хэлмэгдүүлэлт, УИХ-ын гишүүдийн утас чагнах алхмыг хийх гээд байна уу? Хэрэв тэгмээр байгаа бол олон нийтийн өмнө тэрийгээ шууд хэлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Та ажлаа өгчихөөд цаашид өөр ажил хийх үү?
Та хүнд нөхцөлд ажиллаад ноён нуруутай байя гэдэг байдал харагддаг. Хууль хүчний байгууллага, АТГ-ын арга барилууд орчин үеийн технологит нийцэхгүй байна. Маш их дарамт, шахалт, дээрэнгүй байдал гаргадаг. Би тодорхой олон жишээнүүдийг бичиж өгье гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “АТГ-ын гурван дарга бүгд зургаан жилийн хугацаагаа гүйцээж чадсангүй. Сонгууль болохоос хоёр сарын өмнө ийм шийдвэр гаргалаа, таны хувийн шалтгааныг хүндэтгэж байна. Нөхцөл байдал хүнд байна.
Чуулганы хуралдаанаар АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар санал хурааж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр Н.Ганболд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.