АТГ цаашид улстөрөөс хараат ажиллах эрхзүйн орчин бүрдсэн үү?
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр тогтоолын төслийг танилцуулсан. Харин байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа. Одоо гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр таны ажилласан жилүүдэд хэр ахиц дэвшилтэй байсан бэ? Авлигыг бууруулах сүүлийн үеийн стандартыг тусгасан хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлээр ямар ажлуудыг хийсэн бэ? Таныг даргаар очихоос өмнө авлигаас урьдчилан сэргийлэх ажил нилээн далайцтай хийгдэж байсан. Харин одоо эрч нь буурав уу даа гэж харагдаж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ямар нэгэн алдаа зөрчил хийсэн бол түүнийхээ дагуу хариуцлага хүлээх болно гэж буй улс төр, иргэний эр зориг гаргасан хариуцлагатай мэдэгдэл тань талархал илэрхийлье. АТГ цаашид улстөрөөс хараат ажиллах эрхзүйн орчин бүрдсэн үү?
Өнгөрсөн таван жилийн хугацаанд хамгийн их авлигад өртсөн шүүх, хууль хяналтын байгууллага, улстөрийн намыг авлигаас ангид байлгах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ? Ямар ажлуудыг хийсэн бэ. Шалгаж үзсэн үү?
Тэдний асуултад АТГ-ын дарга Н.Ганболд хариулсан юм.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү